Ерөнхий сайд У.Хүрэлсүх Газрын тосны үйлдвэрийн явцтай танилцахаар хөдөллөө

Н.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 15

Манай сурвалжлагч Төв аймгаас мэдээлж байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтэцийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцахаар Дорноговь, Говьсүмбэр аймаг руу хөдөллөө. /2018.10.15/

Ерөнхий сайдын орон нутгийн томилолтын эхэнд Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах “МАК” ХХК-ийн “Евро блок” үйлдвэртэй танилцсан юм. 2015 оны зургадугаар сард нээлтээ хийсэн "Евро блок"-ийн үйлдвэр эдийн засагт хэмнэлттэй, эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй европ стандартыг ханган ажилладаг бөгөөд ХБНГУ-ын “Топверк” группийн “HESS ААС systems” технологи ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм.


Ерөнхий сайд дараа нь Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байрлах “МАК” ХХК-ийн Цементийн үйлдвэртэй танилцахаар төлөвлөөд байна. Ерөнхий сайдын томилолтын гол хэсэг нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт орших  Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн барилгын ажлын явцтай  танилцах юм. Тус үйлдвэрийн дэд бүтцийн барилгын ажлыг зургадугаар сард эхлүүлсэн ч дөрвөн сарын дотор 35 хувьд хүрээд байгаа. Бүтээн байгуулалт ид өрнөж байгаа энэ бүсэд ажиллаж, ажлыг улам ахиулахын тулд шаардлагатай зүйлстэй танилцахаар төлөвлөжээ.

Мөн өнөөдөр Замын-Үүд суманд Тээвэр ложистикийн төв нээлтээ хийх юм байна. 


Б.Эрхэс

www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.43.20) 2018 оны 10 сарын 15

дэмий тэнээд яах вэ дээ. Хариуцсан улсыг нь сайн шахаач. Ер/сайдын нүүрийг үзэх үзүүлэхгээгүй лбол.

0  |  0
догоо(66.181.164.222) 2018 оны 10 сарын 15

БҮТЭЭН БОСГОЛТ ХИЙЖ БАЙГАА ҮНДЭСНИЙ КОМПАНИУДАА ДЭМЖИЖ АЖЛААРАЙ

0  |  0
Бат(202.9.43.18) 2018 оны 10 сарын 15

Одоо манай улсад /№-1/ үйлдвэр л энэ шүү сайдаа та нарт амжилт хүсьеэ гараар зөөх хийх ажил байвал очиход бэлэн байна

0  |  0
srt(66.181.169.66) 2018 оны 10 сарын 15

gazriin tosoo oorsdoo bolovsruuldag bolchihbol ih gabyaa bna daa

0  |  0
mandakh(122.201.21.152) 2018 оны 10 сарын 15

oboo doo

0  |  0
Top