Б.Найдалаа: Гишүүд хариуцлагаа хүлээж, АТГ-аас тэднийг шалгах ёстой

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 10 сарын 29

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас их хэмжээний зээл авсан хэрэгт УИХ-ын нэр бүхий гишүүд нэр холбогдоод байгаа билээ. Үүнтэй холбогдуулан дөнгөж сая Хөдөлмөрийн үндэсний намаас мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд тус намын дарга Б.Найдалаа нар оролцов. Энэ үеэр тэд "Энэ бол хэдхэн гишүүн, дарга холбогдсон асуудал биш. Нэг удаагийн ч тохиолдол биш. Харин МАН, АН-ын олон Засгийн газрыг дамжиж, олон жил үргэлжилсэн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих нэрийдлээр улсын төсвөөс мөнгө завших, улс төрийн тойрон хүрээлэлдээ мөнгө тараадаг авлига, мөнгө хүүлэх сүлжээ болж өргөжсөн ноцтой асуудал" хэмээн мэдээллийнхээ эхэнд онцоллоо. 

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл авсан гэх нэр бүхий гишүүдийг улс төрийн соёл гаргаж хариуцлагаа хүлээх ёстойг ч хэллээ. Түүнчлэн тэдний энэхүү үйлдлийг АТГ-аас шалгаж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх шаардлагатай байгааг тодотгосон юм. Харин Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн санхүүг олон нийтэд ил тод болгох ёстой төдийгүй шинэчлэн цэвэрлэх ёстой гэж Хөдөлмөрийн үндэсний намын удирдлагууд үзэж байна. Тиймээс нээлттэй уулзалтыг ирэх лхагва гарагийн 12.00 цагт зохион байгуулах гэж байгаагаа ч уламжиллаа. Мөн энэ мэт шударга ёс үйл явдлыг эсэргүүцэж, ирээдүй хойчдоо санаа зовж байгаа хүмүүсийг нэгдэхийг уриаллаа.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.179.24.80) 2018 оны 10 сарын 29

Монголчууд аа Сэрцгээ Төрд байгаа Хулгайч Луйварчидын явуулж буй ажиллагаа хэрээс хэтэрлээ Эдэнд Ард иргэд Бид л Хариуцлага тооцохгүй юм бол эдгээр Гэмт хэрэгтэнгүүдэд Хэн ч хэзээ ч Хариуцлага хүлээлгэхгүй юм байнаа Биднийг Сонгогчид оо Нохойноос дор үзэж байна Өөрсдөд өө зориулсан Хууль санаачилж баталаад Гэмт хэрэг үйлдэж байна

0  |  0
Top