ШУУРХАЙ: Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг ТАРААХ албан бичиг хүргүүллээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 30

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг УИХ-д санал болгох тухай асуудлыг зөвшилцөхөөр албан бичиг хүргүүллээ.

Албан бичигт:

Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулиар Монголын ард түмэн “иргэдээ ядуурлаас аварч, эдийн засгаа хямралаас гаргаж, эх орноо өрнөөс салгаж, төрийн дампуурлыг засаж” тэгш журамт, баян хүчирхэг Монголыг цогцлоох тухай амласан Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрийг дэмжин итгэл хүлээлгэж, төрийн эрхийг барих үнэмлэхүй боломжийг дахин олгосон.

Иргэдэд танилцуулж, иргэдээрээ дэмжүүлсэн намын мөрийн хөтөлбөрийг ард түмэнтэй байгуулсан гэрээ гэж үзэж болно. Харамсалтай нь 2016 оны сонгуулийн үр дүнд бүрэлдсэн Улсын Их Хурал болон түүнээс байгуулсан Засгийн газрууд ард түмэнтэй байгуулсан гэрээгээ үл харгалзах, эсрэгээр хэрэгжүүлэх, хууль ёс, журмыг бүдүүлгээр зөрчих, төрийн эрх мэдлийг дур зорго мэт ойлгож авирлах байдалд бүрэн автаж, хэмжээ хязгаарыг давлаа.

Тухайлбал энэ жилийн төсөвт олон жил давтагдаж байгаа “гишүүний мөнгө”-ийг 5000 дахин өсгөсөн, зураг төсөвгүй 375 барилга, байгууламж барихаар тусгасан зэрэг улс орны эдийн засгийг туйлдуулах, хууль зөрчсөн олон асуудал байгааг засаж, залруулах зорилгоор миний бие Улсын Их Хуралд байр сууриа илэрхийлж, Улсын Их Хурлын дарга болон Ерөнхий сайдад тухайлан хандсан боловч үр дүнд хүрээгүйгээр барахгүй хэлэлцүүлгийн шатанд 404 барилга, арга хэмжээ нэмэх, улмаар “гишүүний мөнгө”-ийг 3 тэрбумаар нэмэгдүүлэн 8 тэрбум болтол нь өсгөх санал гарч, Улсын Их Хурлын гишүүдийн хувийн явцуу ашиг сонирхлоор шийдвэрлэгдэх нөхцөл бүрдээд байна.

Мөн Улсын Их Хурлын гишүүд албан тушаалын эрх мэдэл, нөлөөгөө ашиглан Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас сарын 0.25 хувийн хүүтэй зээлийг үлэмж хэмжээгээр авсан нь нийтэд ил болсон төдийгүй 75 гишүүний 50 орчим нь уг зээлийг авсан байх ноцтой нөхцөл байдал үүсэж, сарын 5 хувийн хүүтэй зээлээр үйлдвэр эрхлэн улс орон, гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө чин шударгаар зүтгэж байгаа иргэд, олон нийтийн эсэргүүцэл, дургүйцлийг туйлд нь хүргээд байна.

Түүнчлэн 2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Ж.Эрдэнэбатын Засгийн газар ашиг сонирхол бүхий концессын гэрээ байгуулсан зэрэг алдаатай олон бодлогынхоо үр дүнд огцорсон бол У.Хүрэлсүхийн Засгийн газар мөн улс орны эдийн засгийг туйлдуулах хэмжээний авлигажсан төсөв боловсруулсан, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд очих ёстой зээлийг эрх мэдэл, нөлөө бүхий албан тушаалтнуудад олгосон зэрэг огцрох хэмжээний алдаатай бодлогууд явуулж, үүнийг нь Улсын Их Хурал, түүний гишүүд хувийн ашиг сонирхлоор дэмжин өөгшүүлж байгаа нь илт болоод байна.

Сонгууль угтсан явцуу эрх ашгаар төсөвт хандаж улс орны эдийн засгаар тоглох, албан тушаалын эрх мэдэл, нөлөөгөө ашиглан хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зэрэг байдалд бүрэн автаад байгаа гишүүд “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, зарчмыг бүрэн алдагдуулж, Улсын Их Хурлын гишүүдээс бүрэлддэг төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаанд итгэх иргэд, олон нийтийн итгэл, дэмжлэгийг үгүй болгон, цаашид З дахь, 4 дэх Засгийн газрыг байгуулан ажиллуулсан ч улс орон хөгжиж, үр дүнд хүрнэ гэсэн баталгаагүй болгож байна.

Монгол Улсын Үндсэн хуулиар засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэдгийг тунхаглан баталгаажуулсан. Иргэдийн сонголтын үр дүнд байгуулагддаг төрийн эрх барих дээд байгууллага ард иргэдийнхээ итгэл, дэмжлэгийг илт алдсан ийм бодитой тохиолдолд бүрэн эрхээ цааш хэрэгжүүлж ажиллах боломжгүй юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно”, төрийн байгуулал, улс орны удирдлагын талаар хэрэгжүүлэх Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг тодорхойлсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт “Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухайгаа зөвшилцөхөөр Улсын Их Хурлын даргад албан ёсоор мэдэгдэнэ. Улсын Их Хурлын дарга уул саналыг зөвшөөрөөгүй нь Ерөнхийлөгч саналаа Улсын Их Хуралд оруулахад саад болохгүй” гэж тус тус заасан.

Иймд Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухай асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлж байна.

Судлан үзэж, саналаа ирүүлнэ үү” гэжээ.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.91.118.247) 2018 оны 10 сарын 30

УИХ тарахгүйг Х.Баттулга мэдэж байгаа,,, Эрдэнэтийн 49 % , Майдар хотдоо төсөв тавиулах зорилгоор л шантааж хийж байгаа байх даа, арчаагүй мал, өөр юу байгаа бол доо

0  |  0
Зочин(202.9.41.52) 2018 оны 10 сарын 30

ОК наадах чинь авсан нь яамай даа

0  |  0
Зочин(202.9.41.52) 2018 оны 10 сарын 30

ОК наадах чинь авсан нь яамай даа

0  |  0
сараа(66.181.164.222) 2018 оны 10 сарын 30

одоо тэгээд хэнийг сонгоноо. яасан үйлтэй улс вэ бид чинь

0  |  0
Зочин(103.26.194.186) 2018 оны 10 сарын 30

Та нар ч тар би ч өөрөө огцорьё гээд сууж байгаа бол шударга гэж үзнэ.Би өөрөө сайхан гээд байгаа бол шал худлаа шүү

0  |  0
Minhuu(172.56.42.104) 2018 оны 10 сарын 29

Temtseh tsag bolson shuu ard tumeen.

0  |  0
zochin(103.57.94.95) 2018 оны 10 сарын 29

EMEGTEI HUN NEG ERHTEN DUTUU BAIDAG ER HUNTEI BARTSAJ BOLOHGUI GEJ SURGASAN ERONHIILOGCHIIN ZASAG MONGOLD TOHIRNO GEHDEE IRLIIZ ZASAG

0  |  0
ард түмэн(139.5.216.129) 2018 оны 10 сарын 29

арай л дэндүү ард түмнийг доромжилж бна доооомонголёууд ямар тэнэг гэхээрээ ийм хүлцэнгүй бдаг бна аа

0  |  0
ард түмэн(139.5.216.129) 2018 оны 10 сарын 29

их хурлыг тараах нь зөв олон хулгайчид мөнгөө алдаж бхааоюр нэг ерөнхийлөгчид алдвал арай хохирол багатай ш дээ олон гахайг тарааа

0  |  0
zochin(116.44.154.116) 2018 оны 10 сарын 29

mal AHiihnii eronhii hun udahgui ooroo ogtsorono harj l baigaarai ha ha

0  |  0
ЗОЧИН(202.9.42.217) 2018 оны 10 сарын 29

ЗӨВ ЗӨВ ЗАСАГ ТӨРД САЛХИ ОРУУЛАХ ЦАГ БОЛСОН ЛУЙВАРЧИДААС ЗАЛХЛАА ҮНДСЭН ХУУЛИА ӨӨРЧИЛ

0  |  0
зочин(103.26.193.243) 2018 оны 10 сарын 29

чи өөрөө зээл цохьсон байгаа шүү ямар цагаандаа гарчихсан ерөнхиилөгч бэ үүнииг огцруулах бичиг өргөн барьяа

0  |  0
Эх орон (112.72.11.124) 2018 оны 10 сарын 29

Зөв өөр зам үгүй Эх орны төлөө Ард түмнээс сонгогдсон гишүүд нэгдэгтүн Эцсийн боломж олгое Эвлэлдэн нэгдэгтүн

0  |  0
Эх орон (112.72.11.124) 2018 оны 10 сарын 29

Зөв өөр зам үгүй Эх орны төлөө Ард түмнээс сонгогдсон гишүүд нэгдэгтүн Эцсийн боломж олгое Эвлэлдэн нэгдэгтүн

0  |  0
Эх орон (112.72.11.124) 2018 оны 10 сарын 29

Зөв өөр зам үгүй Эх орны төлөө Ард түмнээс сонгогдсон гишүүд нэгдэгтүн Эцсийн боломж олгое Эвлэлдэн нэгдэгтүн

0  |  0
Зочин(202.126.89.136) 2018 оны 10 сарын 29

Зөв дэмжиж байна.

0  |  0
Зочин(202.126.89.136) 2018 оны 10 сарын 29

Яг үнэндээ 3 сая иргэнээсээ илүү 76 гишүүнээ тэжээх гэж Монгол улс зовжийнэ.

0  |  0
Зочин(66.181.178.63) 2018 оны 10 сарын 29

Жанхуу жанхуу зуурч эхэл вээ

0  |  0
иргэн(202.9.42.13) 2018 оны 10 сарын 29

Өөрсдөө 8 р тэрбумыг аваад, дээр нь авгай, нөхөр үр хүүхдийн нэрээр бас нэг тэрбум төгрөгийг зээл нэрээр аваад, хамгийн гол нь эдгээр мөнгийг юу хийсэн нь мэдэгддэггүй , АРДУУДЫН ХҮҮХЭД БОЛОХООР САРД 20 МЯНГАХАН ТӨГРӨГ АВАХ ГЭЭД ҮХЭН ХАТАН ЗҮТГЭЭД БАЙДАГ. ААН

0  |  0
Top