Малын генетик нөөцийн төлөвийг тодорхойлоход 27 тэрбум төгрөг шаардлагатай гэв

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 30

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2018.10.30/ хуралдаанаар Мал тооллого, хадлан, тэжээл, ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажил, хүнсний ногооны хангамжийн асуудлаарх Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хийв.

Энэ үеэр УИХ-ын гишүүд малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх, мэдээллийн нэгдсэн сангийн системийг шинэчлэх ажил удаашралтай, хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг анхааруулаад хуулийг хэрэгжүүлэхэд нийт хэчнээн төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгааг тодрууллаа.

Үүнд, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Малын генетик нөөцийн төлөв байдлыг үнэлэх, тодорхойлоход 27 тэрбум төгрөг, малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх, мэдээллийн нэгдсэн сангийн системийг шинэчлэхэд эхний ээлжинд 10 тэрбум төгрөг шаардлагатай байна. Гэвч төсөв, мөнгөний хүрэлцээгүйгээс энэ асуудлыг шийдвэрлэх зардал улсын төсөвт суугаагүй. Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө төсөвт тусгагдаагүй ч, Швейцарь, Франц зэрэг олон улсын төсөл, хөтөлбөрүүдтэй хамтран хуулийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна” хэмээн хариулав.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top