УИХ-ын нэр бүхий гишүүд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан болох нь нотлогдож, олон нийтийн сүлжээнд шуугиан тариад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан улс төрийн нам, эвслүүд байр сууриа илэрхийлж байгаа юм. Тэгвэл Хөдөлмөрийн үндэсний намын дарга Б.Найдалаагаас байр суурийг нь сонирхлоо.
-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан нэр бүхий гишүүдийн мэдээлэл интернэт орчинд тархаад байна. Танай намын зүгээс үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-Өнөөдөр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мэдээлэл хаалттай байдаг. Өөрөөр хэлбэл, санхүү нь ил тод биш, бүрхэг харанхуй. Интернэтээс хайж, албан бичгээр шаардаад ч олддоггүй. Тэгсэн атлаа олон зуун тэрбум төгрөг эргэлдэж, олон хүнд зээл гаргаж өгдөг. Үүнийг олон нийтэд ил тод, нээлттэй болгох шаардлагатай. Хоёрдугаарт, сан байж болно. Гэхдээ засаглал нь хараат бус байх ёстой.
-Нэг үгээр хэлбэл, салбарын сайдаас хамаарахгүй байх ёстой гэж үү?
-Тийм. Сайд, гишүүдээс хамаарахгүй. Мэргэжлийн удирдлагатай байх хэрэгтэй. Тэд санхүүгээ ил тод тайлбарладаг байх шаардлагатай л даа. Учир нь, санхүүгээ шийдэж, зээл гаргах нь ямар ч дарга, улстөрч, төрийн албан хаагчийн ажил биш шүү дээ. Энэ чинь цаана нь банк, санхүүгийн байгууллага нь эрсдлийг нь тооцоод зээлээ олгох нь зөв.
-Тэгэхээр төр, засаг юу хийнэ гэж ойлгох уу?
-Зөвхөн бодлогыг нь гаргадаг. Татварыг нь буулгах, орон байраар хангах, тодорхой бизнесийг нь шийдэж өгөх зэрэг. Энэ бол тусдаа асуудал юм. Харин яг хэдэн төгрөгийн зээл олгож, ямар ашиг гаргах вэ гэдгийг сайд шийдэх боломжгүй. Энэ тогтолцоо нь хувийн хэвшил болон бизнесийн байгууллагуудад хэрэгтэй байна. Ингэж ажилласан газар үр дүнтэй байх юм.
"Жайка"-гийн хоёр үе шаттай төсөл гэж байдаг. Тэнд бас л 100 гаруй тэрбум төгрөг эргэлдэж байна. Гэхдээ төрийн мэдлийн сангаас эрс өөр. Тэнд хүү нь арай өндөр боловч, үр дүнтэй. Өөрөөр хэлбэл, банк асуудлыг нь шийддэг. Эрсдлийг нь үүрдэг. Тэгэхээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид илүү үр дүнтэй ажилладаг. Жинхэнэ эздэдээ хүрч чаддаг гэсэн үг. Гэтэл төрийн санг засаглал сайтай, ийм болгож өгөх хэрэгтэй байна. Ингэх аваас яамны бодлогоос авахуулаад бүтэц, хяналт нь ямар байх юм, дэмжих чиглэлүүд нь ямар байх зэргийг цогцоор нь шийдэх ёстой. Түүнээс биш хэдэн даргын асуудлыг ярьсаар байгаад энэ бүхнээ орхигдуулаад дараагийн нэг сайдад халааг нь өгөх хэлбэрээр байж болохгүй.
-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг нээлттэй болгох ёстой гэж ярьж байна. Тийм боломж бий юу?
-Бий. Хэдэн төгрөг хэнд өгсөн, ямар зээл гаргасан зэрэг нь нээлттэй байх ёстой. Гэтэл хэний сан, юу хийдэг нь бараг л мэдэгддэггүй. Ганц энэ ч биш олон зуун тэрбум төгрөг эргэлддэг олон сан байна. Тэр бүгдийн тайланг гаргах хэрэгтэй шүү дээ.
-Энэхүү сангаас зээл авсан гишүүд ганц МАН-ынх ч биш АН-ынхан ч байна шүү дээ. Энэ тохиолдолд сангийн үйл ажиллагааг олон нийтэд ил болгох боломжтой гэж харагдахгүй байна л даа?
-АН, МАН аль аль нь бий. Өнөөдөр судалгаагаар жижиг, дунд бизнес эрхлэгчид 100 сая төгрөгийн дотор санхүүжилт хэрэгтэй байдаг нь тодорхой болсон. Тэгвэл яагаад хоёр тэрбум төгрөгийн зээлийн журам гаргав. Хэнд зориулж гаргасан гэдэг нь сонирхолтой л доо. Үүнийг одоогийн Ерөнхий сайд тайлбарлах хэрэгтэй. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат ч тайлбар өгөх ёстой. Нэр холбогдож, ийм ёс зүйн болон хууль зөрчиж бүдүүлэг алдаа хийсэн сайд, гишүүн нар гонгинож илүү, дутуу тайлбар хэлэлгүйгээр хариуцлагаа хүлээх ёстой. Дээр нь уучлалт гуйх шаардлагатай. АТГ-аас хүртэл шалгаж, хуулийн хүрээнд хариуцлага тооцох хэрэгтэй. Тэднээс ямар ч тайлбар сонсох шаардлагагүй. Тэд тайлбар хэлэх тусам өөрсдийгөө л хүнд байдалд оруулна.
Б.ЭРХЭС
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 10 )
Мөнхсоёл гэж эмэгтэйг овоо шударга гэж итгэж бгаа шүү , Сонгуульд дэвшиж бсныг нь мэднэ . Ёрөнхийлөгчийн шударга бус бдалд дургуйцэх иргэд маш олон шүү !!!!!
Найдалаа, Доржханд , Бат- Оргил гэсэн залуус ХҮН нам байгуулж бхад маш их талархаж байлаа . Гэтэл Ганбаатар мэт нь эд нарын парламентад суудалтай болох гсн сонирхол ч гэх үү шунал ч гэх үү дээр нь тоглочиход нь их харамсаж билээ . Харин энэ залуусын мэдлэг боловсролыг Монголын төр одоо л ашиглах цаг нь болжээ. Энэ үалуус одоо хашир суугаа биз ээ ! Гэхдээ ганц ЖДҮ гээд л бх юм . Төмөр зам ., бонд, гээд АН үеийн НО - г адилхан ярих хэрэгтэй шд . Нэг талыг бариад бна уу ? гэж хараад бна л даа , ЭЗ мэддэг мундаг хүмүүс нэг баг болж МУ- хаа төлөө ард иргэдийн талд шударга бмаар бнааа , Мөнхсоёл сай
Авсан зээлээ яаж ашиглаж байгааг сайн шалгах хэрэгтэй. Үнэхээр үйлдвэрлэлээ өргөтгөсөн ажлын байр нэмэгдүүлсэн бол харж үзэхнь зүйтэй. Мөнгөө банк бус санхүүгийн байгууллага банкаар дамжуулж мөнгө угаасан бол маш хатуу арга хэмээ авах.
Ene ih ziv shuu!
одоо шууд хулгайлж авсан зээлийг нь хураан авч албан тушаалаас нь буулгаж зайлужл эмвэл хорих ял өгөх хэрэгтэй
HOORHII BANKNAAS ZEEL AVCH UILDVER BAIGUULNA GEJ BAIDAGGUIM ZEELEE TOLJ CHADAHGUI
ЁЗҮЙН ХАРИУЦЛАГА ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД АЛБАН ТУШААЛАА ӨГӨХ БАЙДАГ ЮМ ДАА НАЙДАЛАА ГУАЙ Уучлалт гуйгаад болчихдог зүйл биш ажилгүйдэл хямрал инфляци д нөлөөлсөн магадлалтай тул төрийн эсрэг гэмт хэргээр ч авч үзэх боломжтой Тэд нарыг зээл авч байхад Онцгой байдлын залуус хээрийн түймэрийг гараараа унтрааж байсан л байгаа байхгүй юу
өндөр албан тушаалтнуудын авсан зээлийг арилжааны банкны хүүгээр тооцож хурааж аваад, төрийн албан тушаалд эргэж орох эрхгүйгээр халах хэрэгтэй
Уучлалт гуйх хэрэгтэй