Д.Эрдэнэбат: УИХ-ыг тараах АН-ын байр суурь хэвээрээ байгаа

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 31

 УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас дараах зүйлийг тодрууллаа.

-Ерөнхийлөгчөөс УИХ-ыг тараах тухай албан бичгийг УИХ-ын даргад хүргүүллээ. АН-ын бүлгийн хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Ерөнхийлөгчийн хувьд УИХ-ыг тараах тухай санал гаргаж байгаа нь Ерөнхийлөгчийн өөрийнх нь хууль ёсны асуудал. Хуульд тодорхой заагаад өгчихсөн болохоор хуулийнхаа хүрээнд зөвшилцөх саналыг албан бичгээр хүргүүлжээ гэж харж байгаа. Түүнээс бус АН өнөөдөр тодорхой мэдээлэл аваагүй учраас судлах шаардлага бий. УИХ-ыг тараах тухай асуудал нь УИХ-аар шууд хэлэлцэх гэж байгаа зүйл биш. Эхлээд хууль ёсоор УИХ-ын даргатай зөвшилцөх байх. Зөвшилцсөний дараа УИХ руу орох, үгүй эсэх асуудлыг шийднэ.

-АН-ын бүлгийн байр суурь бол ийм байгаа юм байна. Тэгэхээр хувь гишүүний зүгээс юу гэж дүгнэж байна?

-Яг өнөөдөр хувь улстөрчийн зүгээс байр сууриа илэрхийлэх боломжгүй зүйл гэж үзэж байна. Яагаад гэхээр төрийн эрх барих дээд байгууллагын асуудал яригдаж байгаа учраас хувь гишүүн Д.Эрдэнэбат гэдэг хүн байр сууриа илэрхийлэх боломжгүй. Аль ч нам, аль ч бүлгийн олонхийн нэгдсэн санал дээр байр суурь нэгдэн гарч ирэх ёстой асуудал.

-Тэгвэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд парламент ямар ажилласан гэж дүгнэж байна вэ?

-Миний хувьд шууд "Хангалтгүй" ажилласан гэж хэлнэ.

-Урьд өмнө АН-ын бүлэг Засгийн газраа огцруулахгүй бол УИХ-ыг тараах тухай асуудлыг хөндөж тавина гэж байсан. Энэ байр суурь хэвээрээ юу?

-Тэр байр суурь хэвээрээ байгаа. Өнөөдөр бол Ерөнхийлөгч УИХ-ыг тараах тухай албан бичгийг УИХ-ын даргад зөвшилцөхөөр явуулж байна. Тэгэхээр АН-ын бүлэг УИХ руу уг асуудлыг ороод ирэхээр байр сууриа илэрхийлж таарна. Үүнээс наана хувь гишүүний зүгээс тодорхой зүйл ярих боломжгүй.

С.Ууганбаяр

www.zindaa.mn 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (64.119.19.89) 2018 оны 10 сарын 31

Энэ өвгөн шударга царайлсан жинхэнэ хорчин юм биш үү?

0  |  0
тэнэглэл(202.126.89.141) 2018 оны 10 сарын 31

Нурааж, хулгайлж, сүйтгэхийн гаж донтон. Тараад ямар ашиг гарахийн. Дахин сонгууль гэж баахан татварын мөнгийг үргүй зардал болгоно. Юуу ч өөрчлөгдөхгүй. АН-г гаргаж дахин гуйлгачингын туйл болоод гадныханд улс орноо тавиад туухуу. Маш том тэнэглэл

0  |  0
Irgen(202.170.71.39) 2018 оны 10 сарын 31

Taraad yahiin. Dahiad l baahan urgui zardal gargaj mungu ideh gee yu. Odoo bolimoor yum. Hen ni garsan yag adil. Hanaj tsadhaa baisan malnuud.

0  |  0
kkk(66.181.181.63) 2018 оны 10 сарын 31

ooroo ochij unenee heleed ylaa edleech shudraga baildaa erdenebataa chi bas l ih hereg uildsniig chin yriad baigaam bishuu enhiin tsagaan tagtaa tsarailaad baihiim daa ichidguim baihdaa arisan nuurtei nobshnuud

0  |  0
зочин(202.179.31.16) 2018 оны 10 сарын 31

Шүгэл Эрдэнэбат жинхэнэ луйварчин

0  |  0
Зочин(66.181.161.74) 2018 оны 10 сарын 31

Энэ луйварчин жүжигчинийг сонгосон тойрог энэ энэ новшоо буцааж татаач.Идэж ууж ханахгүй бас төр түйвээхнэ дээ.4жил ЭЗ-н уналтанд оруулж бөөн өр шир үлдээсэн нь багадаад байгаа юм байх даа.

0  |  0
зочин(203.91.118.247) 2018 оны 10 сарын 31

АН, Эрдэнэбат бол нурааж, унагаж сүйтгэж л байвал ханаж байдаг новшнууд юм даа, УИХ тарвал өөрсдөө хожино гэж бодож байна л даа, горьдооч маанагууд аа,,,,АН-ыг дэмждэг тэнэг хаана ч байхгүй ш дээ,,,Асар их зардал гарч, улс орны ажил төрөл алдагдаж болохыг энэ малнууд мэдэж байгаа даа,,, өөрсдөө хохирохгүй,ард түмэн л хохирно гэдгийг сайн мэдэж байгаа шүү дээ, Эдийн засаг өсөж, төсөв цэгцтэй болж, том бүтээн байгуулалтууд хөдөлж , улс орон өөдлөх замд орж байгаа нь АН-д таалагдахгүй байна,, буцаагаад 2012-оос 2016 ондоо оруулах хүсэлтэй байна л даа,

0  |  0
Тагар(202.126.89.136) 2018 оны 10 сарын 31

УИХ талаа гээд АН ялах уу МАН АН аль нь олонхи битгий хэл хамтраад ч засаг барих хэмжээний суудал авахгүй шдээ

0  |  0
Top