Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км автотзамыг концессоор барина

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 31

Засгийн газрын өнөөдрийн /2018.10.31/ хуралдаанаар Тавантолгойн ордоос Гашуунсухайт боомт хүртэл 250 км хүнд даацын автотзамыг “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр “Тал нутгийн хөгжлийн зам” компанитай концессын гэрээ байгуулахыг зөвшөөрөх шийвэр гаргалаа. Ингэснээр хувийн хэвшлийн хөрөнгөөр 2,5 жилийн дотор барьж дуусгаад төрд шилжүүлж өгөх юм.

Шинэ автозам баригдсанаар нүүрсний экспортын 50-60 хувийг тээвэрлэдэг энэ авто замын урсгал сайжирч, байгаль орчин, аюулгүй байдалд эерэг нөлөө үзүүлнэ гэж Засгийн газраас үзсэн байна.

Дээрх компани гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 2.5 жилд багтаан барих бөгөөд 12 жил ашиглаж төрд шилжүүлэх юм. “Тал нутгийн хөгжлийн зам” компанид төрөөс санхүүгийн ямар нэгэн дэмжлэг, баталгаа гаргахгүй. Зам баригдсанаар нүүрсний экспортын 50-60 хувийг тээвэрлэдэг замын урсгал сайжирч, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө эрс багасна гэж үзсэн байна.

Мөн Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Тавантолгой-Барууннаран чиглэлийн 32 км замын төгсгөлөөс “Цагаан дэл” уул хилийн боомт хүртэлх 270 км замыг “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр “Ундрах говь” компанитай концессын гэрээ байгуулахаар болов. Төрөөс санхүүгийн ямар нэгэн дэмжлэг, баталгаа гаргахгүй бөгөөд компани шаардагдах хөрөнгийг гаргах юм.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top