МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдана

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 10 сарын 31

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2018.10.31/ ээлжит бусаар хуралдана. Хуралдааныг 12.00 цагаас товложээ. Бүлгийн гишүүд энэ удаагийнхаа ээлжит бус хуралдаанаараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өнгөрсөн даваа гарагт /2018.10.29/ өргөн мэдүүлсэн УИХ-ыг тараах асуудлаар зөвшилцөх санал хүргүүлснийг хэлэлцэхээр болсон байна. Учир нь, төрийн тэргүүнийзүгээс өнөөгийн УИХ-ыг өөрөө тарах ёстой, цаашид ажиллах чадамжгүй болсон гэж үзэж байгаа юм. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн энэхүү бичгийг хуулийн дагуу таван хоногт хэлэлцэх ёстой учраас ийнхүү УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бус хурал зарлаж, хэлэлцэхээр болжээ.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top