М.Энхсайхан: Банк ашгаа бодоод ЖДҮ-ийг санхүүжүүлэх сонирхолгүй байдаг

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 10 сарын 31

 УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанктай хамтран "Макро эдийн засгийн бодлого, шинэ хандлагууд" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Энэ үеэр Ерөнхий сайд асан М.Энхсайхан "Жижиг, дунд үйлдвэрийн 60 хувь нь санхүүгийн үйлчилгээ авч чадахгүй байна. Банк ашгаа бодоод жижиг, дунд үйлдвэрийг санхүүжүүлэх сонирхолгүй байдаг. Тиймээс гарцаагүй Засгийн газар, Монголбанкны анхаарах асуудал юм. Дэлхийн эдийн засаг хүндхэн байна. Ганц Монголбанкны бодлого хүчин мөхөстөнө. Тиймээс Засгийн газар болон Монголбанкны бодлого уялдаа, авцалдаатай байх ёстой" хэмээн ярилаа.

Уулзалт хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN



Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.23.46) 2018 оны 11 сарын 04

Хүн гүтгэж амьжиргаагаа залгуулдаг ,бас албан тушаал олдог новшнуудаас болж ухаантай хүмүүсээ элдвээр гүтгэдэг ,доромжилдог тэгээд юу хожив тэнэг хүн сайд болдог мэдлэггүй хүн дарга болж улсыг хохироодог ,дараа

0  |  0
Зочин(64.119.23.46) 2018 оны 11 сарын 04

Монголд чадваргүй голдуу хулгайч нар ухаантай хүмүүсийг гүтгэж амьдарч ажилтай болдог арга дэлгэрчээ М.Энхсайхан өмнөх олон ерөнхий сайдуудаас тухайлбал Элбэгдорж ,Алтанхуяг ,Амаржаргал мэтээс аль ч талаараа хэл ,усаараа мэдлэгээрээ илүүг хүн болгон мэдэж байгаа .Гэвч муу хэлж байж тэнэгүүд хождог ,урдуур нь ордог бололтой

0  |  0
Үнэн(202.9.40.8) 2018 оны 11 сарын 04

Энхсайхан өөрөө луйвар хийдэг хүн. Одоо гэнэт шударга юм ярьж гэнэ. Н.Энхбаяр, М.Энхболд, Гончигдорж, Элбэгдорж, Багабанди гээд хог шаарууд олон бий.

0  |  0
Боолчлол(150.129.140.202) 2018 оны 11 сарын 03

Хулгайч нар боолчлоогүй оронд бол манай ЖДҮ сангийн зээлийн хүү бол арилжааны банканы сонирхол татах хүү шүү. Манайд биднийг хулгайч нар боолчилчихоод юм болгонооос супер ашиг олж биднийг мөлжиж байна

0  |  0
Top