С.Дэмбэрэл: ЖДҮ-ийг хөгжүүлэх санг яамнаас салгаж, хараат бус байдлыг нь хуульчлах хэрэгтэй

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 10 сарын 31

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанктай хамтран зохион байгуулж буй "Макро эдийн засгийн бодлого, шинэ хандлагууд" сэдэвт хэлэлцүүлэг үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан, эдийн засагч С.Дэмбэрэл "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг яамнаас салгаж, хараат бус байдлыг нь хуульчилж өгөх хэрэгтэй. Бие даасан нөхцөл нь хуулиар хангагдаагүй тохиолдолд нийгэмд үүссэн шуугиан, дуулиан тасрахгүй. Тиймээс яг хууль, эрх зүйн орчинд нь өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байгаа энэ цаг үед хүчтэй дуугарч, эрс шинэчлэлтийг хийж өгөх шаардлагатай. Тухайлбал, хамгийн эхэнд яамны харьяанаас гаргах хэрэгтэй. Иргэдийн төлөөллийг багтаасан хөндлөнгийн ажиглагчдыг хүртэл томилох шаардлагатай гээд олон зүйл байна" хэмээн ярилаа.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.126.89.85) 2018 оны 11 сарын 01

нэг иймэрхүү сонин тип. мөнгө хэвлэхийг уриалдаг хүн гэл үү. мэдлэг гэж ёстой 00

0  |  0
dorj(202.126.89.85) 2018 оны 11 сарын 01

Битгий дэмбэрэлээд байгаарай. Одоо чиний үг хэнд ч хэрэггүй. Бас сан энэ тэр.

0  |  0
Монгол(64.119.27.167) 2018 оны 10 сарын 31

Хуулийг гууль болгох төрөлхийн шидтэнгүүд нүүрлэчээд бхад уу даа

0  |  0
zochin(103.229.120.38) 2018 оны 10 сарын 31

EDIIN ZASGIIG HENCH

0  |  0
Zochin(103.229.120.70) 2018 оны 10 сарын 31

Ene bas ideh ni

0  |  0
зочин(202.70.47.158) 2018 оны 10 сарын 31

Бас нэг юм байгуулж дарга нь болох гээд байнаа даа

0  |  0
Top