МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 10 сарын 31

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаан 12.00 цагт Төрийн ордны "А" танхимд эхэллээ.

Хуралдаанаар өнгөрсөн даваа гарагт /2018.10.29/ УИХ-д өргөн барьсан Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг хэлэлцэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөгийн парламентыг өөрсдөө тарах ёстой, цаашид ажиллах чадамжгүй хэмээн үзэж, УИХ-ын дарга М.Энхболдод зөвшилцөх саналыг хүргүүлээд байгаа билээ.

Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн энэхүү зөвшилцөх саналыг УИХ хуулийн хүрээнд тав хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой юм.

Б.ЭРХЭС
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top