АН: Ерөнхийлөгчийг 2019 оны төсөвт хориг тавина гэж найдаж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 11 сарын 05

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2018.11.05/ ээлжит хуралдаанаа хийлээ. Тэд яг одоо цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Хэвлэлийн хуралд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Ж.Батзандан нар оролцож байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа хэлэхдээ "Монгол Улсын 2019 оны төсвийн төслийг эрх баригчид хүч түрэн баталлаа. АН-ын бүлгийн зүгээс Ерөнхийлөгч Х.Баттулгыг ирэх оны төсөвт хориг тавина гэж найдаж байна" хэмээн онцоллоо.

Түүнчлэн "Ирэх оны төсөвт халамж хэлбэрээр зарцуулах төсвийг 700 тэрбум төгрөгөөр нэмсэн байна. Тэгсэн хэрнээ ажлын байрыг нэмэх, иргэдээ орлоготой болгох тал дээр ямар ч алхам хийсэнгүй. Уг нь, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан зэрэг олон сангаараа дамжуулж иргэдээ ажилтай, орлоготой болгох ёстой. Гэвч 134.600 гаруй иргэндээ халамж тараачихаад, иргэдийн амьдрал сайжирна гэж яриад сууж байгаа Засгийн газартай л боллоо. Энэ бүхний эсрэг АН-ын бүлэг байх болно. Байр сууриндаа ч хэвээр зогсох болно" гэв.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(43.242.243.183) 2018 оны 11 сарын 05

Энэ данхар нөхөрийг Буян Жагаагаар нэг сайн загнуулахгүй бол бас янз бүрийн юм яриад эхэллээ дээ.Нөгөө Жагаа маань хаана явнаа.

0  |  0
Dam(202.131.243.186) 2018 оны 11 сарын 05

heree hereeniihee harig gaihna geech bolhiim daa an man adilhan hulgaichuud baij kkk

0  |  0
Top