Д.Эрдэнэбат: 2019 оны төсөвт Ерөнхийлөгч хориг тавих юм бол бид дэмжинэ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 05

УИХ дахь АН-ын бүлэг Жижиг, дунд үйлдвэр /ЖДҮ/-ийн сангийн асуудал болон бензин шатахууны үнэ нэмэгдэж байгаатай холбогдуулан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй хэмээн ажил хаялт зарлаад байгаа. АН-ын ажил хаялт зарласны маргааш /2018.11.02/ эрх баригчид Монгол Улсын 2019 оны төсвийг баталсан. Тэгвэл АН-ын зүгээс 2019 оны төсвийг УИХ-ын гишүүдийн олонх нь оролцолгүй баталлаа хэмээн шүүмжилж буй. Эдгээр асуудлуудын хүрээнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас дараах тодруулгыг авлаа.


-АН-ын ажил хаялтын хугацаанд эрх баригчид 2019 оны төсвийг баталлаа. Та бүхний хэлж байгаачлан хяналтгүй батлагдсан төсвийг сайжруулах ямар боломж байна вэ?

 

-УИХ дахь АН-ын бүлэг чуулган болон байнгын хороодын хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн. Энэ байдал өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа. Өнгөрсөн хугацаанд бидний тавьсан шаардлагаас ахицтай зүйл харагдсангүй. Засгийн газар, УИХ-ын зүгээс хийж байгаа дорвитой ажил харагдсангүй. Тиймээс ирэх долоо хоногоос эхлээд тэмцлийн дараагийн хэлбэр рүү шилжиж болзошгүй байна. Хэрэв цаашид ЖДҮ-ийн сангийн зээлтэй холбоотойгоор Засгийн газрын зохион байгуулалттай хийсэн асуудлыг нэг тийш нь болгохгүй бол дараагийн алхам руу хүссэн, хүсээгүй орох болно. ЖДҮ-ийн сангийн мөнгийг УИХ, Засгийн газрын гишүүд зохион байгуулалттай авсан болох нь ойлгомжтой болсон. Ийм зүйл өмнөх УИХ-уудад гарч байгаагүй.

2019 оны төсөв УИХ-ын гишүүдийн олонхийн оролцоогүй батлагдсан. Байхгүй гишүүдийн оронд кноп дарлаа. 2019 оны төсвийн талаар АН байр сууриа илэрхийлсэн. Одоо бид Ерөнхийлөгчийг 2019 оны төсөвд хориг тавиач гэсэн уриалга гаргаж байгаа. Ийм өндөр зарлагатай, ийм өндөр эрсдэлтэй төсвийг дэмжих боломж байхгүй. Хэрэв Ерөнхийлөгч хориг тавих юм бол бид дэмжих болно.

-ЖДҮ-ийн сангаас болон Засгийн газрын тусгай сангуудаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтны тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Энэ асуудалд улс төрийн хариуцлага хүлээлгэх асуудалд АН-ын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

-Сүүлийн хоёр жилд зохион байгуулалттай байдлаар зорилтот бүлгээс хазайсан зээл олголтыг нэвт явуулсан. Энд төрийн өндөр албан тушаалтнууд бөөнөөрөө холбогдоод байгаа нь зохион байгуулалттай болохыг харуулж байна. Хамгийн ноцтой нь, Засгийн газрын гишүүд өөрсдөө оролцсон. Тиймээс У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцрохыг шаардаж, хуралд оролцохгүй байх шийдвэр гаргасан. Нийгмээрээ бүгд хөдлөхөд учир нь олдоно гэж бид харж байна. Хамгийн сүүлд би Хөгжлийн банкнаас мэдээлэл авсан. 2017 онд 34 төсөл хөтөлбөрт 341.9 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкаар олгосон байна. 2018 онд 42 төсөлд 506.6 тэрбум төгрөг олгосон. Эрх баригчид төсвөөс өнгөрсөн жил нэг их наяд төгрөгийг Хөгжлийн банкинд өөрийн хөрөнгө болгож өгсөн. Энэ хөрөнгө нь үндсэндээ дээрх төслүүд рүү явсан байна. Бид энэ төслүүдийг дэлгэрэнгүй гаргахыг шаардана. Мөн ЖДҮ-ээс бусад 28 санд хөндлөнгийн шалгалт хийх ёстой гэж үзэж байгаа. Сангийн яам шалгалт хийж чадахгүй, улстөржсөн дүгнэлт гаргана.

-Шатахууны үнэ нэмэгдэж байгааг АН-аас шүүмжилж байгаа. Үнийг буулгахад чиглэсэн тодорхой ямар шийдэл санал болгож байгаа вэ?

-Эрх баригчид шийдлээ гаргах ёстой. АН-ын үед үнэ тогтворжуулах хөтөлбөрийг валютын ханшийн зөрүүгээр хийдэг байсан. Түүнээс биш нөхөн олговор юм уу, сул мөнгө өгөөгүй. Монголбанканд алданги гэж жаахан юм гардаг байсан. Тийм учраас эдийн засгийн хамгийн хэцүү үед үнэ тогтвортой байсан.

-АН-ын бүлэг чуулганы танхимыг орхиж гарахаасаа илүүтэй хуралд сууж, хяналт тавих нь үр дүнтэй биш байсан юм уу?

-Төсөв батлагдах үед хуралдаанд оролцож буй нийт гишүүдийн тоо 42 байсан. Миний баттай харсан зүйл гэвэл 76 гишүүний олонхгүйгээр энэ төсөл батлагдсан нь бодит зүйл. Өөрөөр хэлбэл, 39 гишүүн оролцолгүй төсөв баталсныг буруушааж байгаа. Хяналт тавина гэдэгтэй санал нэг байна. Ирэх долоо хоногоос бид нэг, нэг гишүүнээ төлөөлөл болгож, зөвхөн хяналт тавих зорилгоор байнгын хороо, чуулганы хуралдаанд оролцуулна. Хүний өмнөөс кноп дарах байдлыг таслан зогсоогоод, эрх баригчид өөрсдийнхөө бүрэн ирцээр асуудлыг шийдэх шаардлага тавина.

-Шаардлагыг биелүүлэхгүй бол дараагийн тэмцлийн хэлбэрт шилжинэ гэлээ. Дараа нь ямар хэлбэрээр тэмцэх вэ?

-Тэмцлийн хэлбэрийн талаар өнөөдөр ярихад эрт байна. Тухай бүрт нь бидний шаардлага биелэгдэхгүй бол сөрөг үр дүн гарах бүрт тэмцлийн хэлбэрээ сонгоод явна.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Erdenebat(174.231.163.71) 2018 оны 11 сарын 05

Erdenetiin 49 huvid tusalsan daraa ni manai namd heregtei

0  |  0
Erdenebat(174.231.163.71) 2018 оны 11 сарын 05

Bi ch bad shaasan gehdee ih hurlig taraamaargyi baina gishyyn baimaar baina

0  |  0
Иргэн(202.9.40.170) 2018 оны 11 сарын 05

Женког АН нэрээр халхавч хийсэн хулгайчуудтай нь мөн МАНын хулгайч нартай хамт хариуцлага тооцож цаазаар авах ёстой.

0  |  0
иргэд(66.181.180.108) 2018 оны 11 сарын 05

Ард нийтээрээ хориг тавих учиртай

0  |  0
Nambaa(202.131.243.186) 2018 оны 11 сарын 05

Ta jijig dund uildwerig demjih sangaas tani zuvshuurluur olgoson olon terbumin huugui zeeluudiig yu gej tailbarlah ve???

0  |  0
иргэн(103.9.90.98) 2018 оны 11 сарын 05

сайн сайн, сайн алалцаг, аль ч нам байсан идээгүй уугаагүй эрхэм байхгүй, наадуул чинь сайн алалцаад бүгд нэг дээснээс зуураастай орж ирэх ёстой, одоо нэг даан ч дээ дэлбэрэх_, хагарах болсон байлгүй дээ

0  |  0
Zochin (174.215.7.61) 2018 оны 11 сарын 05

Erdenebat balair eniig uls toroos ikh khol bailgaikh kheregtei . Baga nuuriig khytuuudadaar duurgekh sanaa enii sanaa shuu baga bukh tenderuudiig Avsan jinkhene Mi Enkhboldoos ch auyltai khun khytad tsustai . Eniig ikh oirkhon khun ni khelej bsan shuu

0  |  0
зочин(66.181.182.80) 2018 оны 11 сарын 05

УИХд ордонд биш 461 ангид хоригдох гэмт хэрэгтнүүд гүрийгээд суугаад байх юм аа. Авилга, албан тушаал, мөнгө угаах, зориулалтын бусаар ашиглах, давуу байдал үүсгэх гээд жирийн иргэн бол алв эрт ачигдах болчихоод байх юм. Сарангэрэл, Содбаатар гээд сайдууд нь бүр огцрох ч үгүй гүрийгээд гүлдийгээд байгаад байх юм.

0  |  0
Top