З.Нарантуяа: 2019 оны төсвөөс 370 гаруй зураг төсөлгүй барилгыг хасах хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 05

УИХ дахь АН-ын бүлгээс 2019 оны төсөвт шүүмжлэлтэй хандаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийг хориг тавихыг уриалаад байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрбээр, “2019 оны төсөвт нэг их наяд төгрөгөөр төсвийн орлого давж биелсэн байхад хасах 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталж байгаа нь туйлын буруу. Зөрүү 1.9 их наяд төгрөгийнхөө санхүүжилтыг гадаадын зээлийн их үүсвэрээс санхүүжүүлэх гэж буй нь яасан я байж болохгүй. Тиймээс Ерөнхийлөгч 2019 оны төсөв хориг тавих байх. Хоригийн хүрээнд 2019 оны төсвөөс 370 гаруй зураг төсөлгүй барилга байгууламжийг хасах хэрэгтэй. Засгийн газрын дотоод хэрэглээ гээд 270 гаруй тэрбум төгрөгийн хэмнэж болох зардлыг хасах хэрэгтэй. Төсөвт 700 гаруй тэрбум төгрөгөөр халамж, тэтгэврийн сангаа нэмэгдүүлж байгаа. Гэтэл нөгөө талдаа ажлын байрыг, бодит үйлдвэрлэлийг нэмэгдүүлах санхүүжилт байхгүй. 47 тэрбум төгрөгийг нэлээн хэл ам болж байж тавих гээд сууж байна. ЖДҮХС-тай холбоотой хөдөлмөр эрхлэлтийг, тариалан эрхлэлтийг, хөдөө аж ахуйг дэмжих, батлан даалтыг сан гээд маш олон төрлийн сангуудаар иргэдийг ажлын байртай болгох ёстой. Гэтэл 134600 хүнд халамж тараагаад амьдралыг нь сайжруулна гээд  ярьж байгаа Засгийн газартай байж болохгүй. Эдгээр олон сангийн зардлыг үр ашигтай байлгахын төлөө мөнгийг тараадаг тогтолцоог нь шинэчлэх хэрэгтэй” гэсэн юм.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(99.230.121.244) 2018 оны 11 сарын 07

Ухаантай юм шиг дүртэй хамгийн хорлонтой нийгмийн хөгжлийг хойш татагч . Нэг төрлийн зургаар хийх нь зөв шүү дээ.

0  |  0
matilda(156.0.213.22) 2018 оны 11 сарын 06

Хувь хүмүүс рүү мөнгө зээлэх боломжууд Та өөрийн гэр, бизнес, машин худалдаж авах, мотоцикл худалдаж авах, өөрийн бизнесийг эрхлэх, хувийн хэрэгцээнд зориулж зээл авах шаардлагатай гэдэгт эргэлзэх хэрэггүй. Бидний долларын нэрлэсэн хүүний түвшин бүхий $ 10,000 - $ 30,000,000 хувийн зээлийн дүнгээр үлэмж хэмжээгээр хийгддэг. Өргөдлөө хэрхэн зөвөөр зааж өгнө үү та хүсч байна. Бид өдөрт 24 цаг зарцуулдаг. Тэмдэглэл: ”ноцтой, үгүйсгэхгүй бол”. И-мэйл: matildalecoustre@gmail.com

0  |  0
зочин(59.153.112.169) 2018 оны 11 сарын 06

Сургууль цэцэрлэг барихыг энэ АН-ынхан яагаад ингэтэл эсэргүүцээд байна.

0  |  0
Наран(150.129.141.229) 2018 оны 11 сарын 05

Энэ эмэгтэй ардчиллынхан засагг барьж байхад санхүүгийн зохицуулах хорооны дарга бөйсан тэр үед төсөв хөрөнгийн зарцуулалт зөв байсан уу эдийн засаг яагаад уналтад оров засаг солигдож сайд нар нь буруу ажиллаж бөйхад юу харж байв гээд л олон асуултад хариулт авмаар занданхүүгийн энхболын бодол санаагаар зэвсэглэсэн энэ хүн одоо болих хэрэгтэй мэддэг болж худлаа жүжиглэхээ болимоор доо

0  |  0
Адар(183.177.100.4) 2018 оны 11 сарын 05

Тэнэг хүүхэн, цаана нь сургууль, цэцэрлэггүй хүүхдүүд яах юм? объект нь баригдахгүй бол мөнгө нь төсөвтөө л үлднэ биз, Завханчууд ямар хүн сонгосноо эргэж нэг хармаар даа.

0  |  0
Top