УИХ дахь АН-ын бүлгээс шатахууны үнийн нэмэгдэл болон Жижиг, дунд үйлдвэр /ЖДҮ/-ийн зээлийн асуудлаар Засгийн газрыг огцрохыг шаардаж буй. Шатахууны үнэтэй холбоотой тус намын байр суурийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Иргэд өнөөдөр /2018.11.05/ Төрийн ордныг тойрч, шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэн, жагсаал, цуглаан хийж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар шатахууны үнийг чөлөөт зах зээлийн тогтолцоонд даатгаж орхилоо, бид оролцохгүй гэдэг мэдэгдэл хийсэн. Энэ цаг үеэс эхэлж шатахууны үнэ эрс нэмэгдсэн. Бүх зүйлийг чөлөөт зах зээлд даатгахаар иргэд л хохирдог. Гэтэл ОХУ-ын Ерөнхий сайд бензиний үнийн эсрэг хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэж байна. Польш, Унгар, Солонгос, Япон гээд бараг бүх улсад шатахууны үнийг хатуу барина. Төрийн оролцоо, төрийн хяналтыг тогтооно гэдгээ мэдэгдэж байна. Харин Монгол Улсын Ерөнхий сайд шатахууны үнийг барихгүй гээд экспортлогч компаниудад нь даатгаж байна.
Энэ бол либерал эдийн засгийн гажуудал Монгол Улсад бий болж байгаагийн илрэл. Шатахуун экспортлогч хэдхэн компанийн монополийг хүлээн зөвшөөрч байгаа нь энэ Засгийн газрын том алдаа. Хуйвалдааны замаар шатахууны үнийг өсгөж байна. Суурь үнэ өсөхөөр бусад бараа бүтээгдэхүүний үнэ дагаж өсдөг. Тиймээс ч эцсийн дүндээ иргэд хохирч, ядуурал нэмэгдэнэ. Үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн нуруунд ачааны хүнд буудаг. Энэ завхарсан бодлогоо засахыг Засгийн газраас шаардаж байна. Шатахууны үнийг сул тавьж байгаа Засгийн газрын бодлогыг бид эрс эсэргүүцэж байна. Ардчилсан намын Засгийн газрын үед буюу 2012-2016 онд шатахууны үнийг хатуу барьдаг байсан. Гэтэл шатахууны үнэ одоо 2000 гараад явж байна. Цаашдаа 20.000 хүрвэл юу болох вэ. Засгийн газар бодлогоо өөрчлөхгүй бол ард түмнийг хэн хамгаалах юм бэ. Төр нь ард түмнийг хамгаалахгүй юм бол өөр хэн хамгаалах юм гэдгийг У.Хүрэлсүхийн Засгийн газраас асуумаар байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.
М.Бүүвэй
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 16 )
Хувь хүмүүс рүү мөнгө зээлэх боломжууд Та өөрийн гэр, бизнес, машин худалдаж авах, мотоцикл худалдаж авах, өөрийн бизнесийг эрхлэх, хувийн хэрэгцээнд зориулж зээл авах шаардлагатай гэдэгт эргэлзэх хэрэггүй. Бидний долларын нэрлэсэн хүүний түвшин бүхий $ 10,000 - $ 30,000,000 хувийн зээлийн дүнгээр үлэмж хэмжээгээр хийгддэг. Өргөдлөө хэрхэн зөвөөр зааж өгнө үү та хүсч байна. Бид өдөрт 24 цаг зарцуулдаг. Тэмдэглэл: ”ноцтой, үгүйсгэхгүй бол”. И-мэйл: matildalecoustre@gmail.com
petrovisiig tor butsaaj ulsad av
Шатахуун нийлүүлэлтийг төр эргээд авах хэрэгтэй. Тэгээд жижиглэнгийнхэнийг зохицуулахад амар шдээ. Манайх шиг хувь хүний гарт өгдөггүй л байхгүй юу.
Үндэсний аюулгүй байдал гэж нэг зүйл одоо бүр мартагдсан бололтой.Төрд өөрийн гэсэн жанжин шугам байдаг бүгдийг зах зээлийн зарчим гэж өөрөөсөө зайлуулж болохгүй энэ ямарч аюул дагуулж болно.Төрийг тоодоггүй нефт импортлогч нар нэг л өдөр үгсэн хуйвалдаад бүх колонкоо хаавал яах вэ? Цэрэг оруулах уу тийм хууль байхгүй шүү
Балайзандалчин СООРС-ийн сангаас хэдэн юм аваа юу даа. Бас л үймүүлээд эхэллээ.
Та худаа шоудахаа больчих доо та нарын хийсэн гай лай ланчигийн үр агавар гарч байгаа нь энэ лээ
Шатахууны үнийн хөөрөгдөлтийг хянахгүй юм бол засаг өөр элэнцгээ хянах гээ юм бол,зөвхөн энэ харалган балай бодлого засгийн газрыг огцоруулах хангалттай баримт,бидэнд ийм төр засаг огт хэрэггүй,бүр өнөөдөр огцоруулах хэрэгтэй,Батзандан миний дүү барьцаа ахиулаж,ард түмнээ өмгөөлөж,амжилтанд хүрээрэй.
АН-ын үед шатахуун импортлогчдод татвар төлөгчдийн төлсөн маш их мөнгө зүгээр өгч байж үнийг барьж байсан биздээ. Бас дээрээс нь монгол банкнаас зах зээлийн үнээс хэд дахин хямдаар ам доллар өгч байсан. Одоо бас тэг гэж байгаа юм уу. Өөрсдөө шатахуун импортлогч хэдэн компаниар сонгуульд өрсөлдөх мөнгөө гаргуулдаг болохоор худлаа ил муулж байгаад л далд нөгөө хэддээ мөнгө авч өгмөөр байгаа юм уу. Өнгөрсөн сонгуулиар хэдэн компаний боссуудыг сонгуульд өрсөлдүүлээд дийлээгүй болохоор одоо төрийг шантаажилж мөнгө өгүүлэх гээд л. Жинхэнэ хорон санаа байна даа.
Manai ulsad er ni tor zasag gej baih hereg baigaa yum uu?! Zah zeeld asuudlaa daatgaad l suuj baina biz teen. Zasgiin gazriin gishuud,eronhii said nar chini iluu hodood bolchihson hereg uu?! he he
Manai ulsad er ni tor zasag gej baih hereg baigaa yum uu?! Zah zeeld asuudlaa daatgaad l suuj baina biz teen. Zasgiin gazriin gishuud,eronhii said nar chini iluu hodood bolchihson hereg uu?! he he
Manai ulsad er ni tor zasag gej baih hereg baigaa yum uu?! Zah zeeld asuudlaa daatgaad l suuj baina biz teen. Zasgiin gazriin gishuud,eronhii said nar chini iluu hodood bolchihson hereg uu?! he he
20000 болбол бослого гарч луйварчидын толгой өнхөрнө.
Shudarga orsoldoonii gazriin dargaar MAGNAIGAA ajilluulval zugeer um bish uu, arai TEMTSEL saitai um.
Өчнөөн жил зах зээлийн илүү үнээр бараа нийлүүлсэн хэдэн компанийг шилдгээр тодруулаад үндэсний гэж өргөмжлөөд намдаа санхүү аваад татвараас чөлөөлөөд байхаар нам төрийнхөө толгой дээр гаралгүй яахав. Зөв. Одоо яаж ч чадахгүй Батзандан мянга хашгираад хүчгүй.