МАН: Прокуророос Б.Батзориг сайдтай холбоотой ямар агуулгатай бичиг ирснийг мэдэхгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 05

  УИХ-ын нэр бүхий гишүүд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжээрээ дамжуулж их хэмжээний зээл авсан гэх хэрэгт холбогдоод байгаа билээ. УИХ болон Засгийн газрын зүгээс тэрхүү нэр холбогдсон гишүүдийг АТГ-т шалгуулж, хариуцлага тооцох ёстой гэдэг байр суурийг илэрхийлж байгаа юм. Эл хэрэгт холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг албан тушаалаа хүлээлгэн өгөх өргөдлөө өгсөн.

Тэгвэл прокурорын байгууллагаас Б.Батзориг сайдыг өнөөдөр УИХ-ын бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, шалгах хүсэлтээ УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлээд байна. Үүнтэй холбогдуулан дөнгөж сая УИХ дахь МАН-ын бүлэг шуурхай хуралдаж, дээрх асуудлыг хэлэлцжээ. Дараа нь бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийв.

Тэрбээр "Бүлгийн хуралдаанаар Б.Батзориг сайдыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг л хэлэлцлээ. Түүнээс прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцээгүй. Бүлгийн хурал дээр прокуророос ямар агуулгатай бичиг ирснийг танилцуулаагүй. Гэхдээ МАН-ын бүлэг хууль зөрчиж зээл авсан гишүүдэд хариуцлага тооцох ёстой гэсэн байр сууриндаа хэвээр байна" хэмээн онцоллоо.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
47(66.181.160.68) 2025 оны 03 сарын 13

батзоригийг МАН нэг удаа хэрэглэдэг зүйл шиг зээлийг тараалгаж ,хувааж аваад асуудал үүсмэгц нөхрөөр туг тахих нь.

1  |  0
47(66.181.160.68) 2025 оны 03 сарын 13

батзоригийг МАН нэг удаа хэрэглэдэг зүйл шиг зээлийг тараалгаж ,хувааж аваад асуудал үүсмэгц нөхрөөр туг тахих нь.

1  |  0
иргэн(202.179.24.84) 2025 оны 03 сарын 13

Мэдэхийн дээдээр мэдэж байгаа хүн яагаад худлаа яриад байгаа юм бол

1  |  0
Top