“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” Төрийн бус байгууллагаас /ТББ/ өнөөдөр мэдээлэл хийлээ. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас /ЖДҮ/ Капитал банк зээл авсан асуудалтай холбоотойгоор байр сууриа илэрхийлэв. Тус ТББ-ын тэргүүн Б.Батдэлгэр хэлэхдээ “Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч, Хүнс хөдөө аж ахуйн сайдын үүрэг гүйцэтгэгч, Капитал банкны хамтарсан гурвалсан гэрээ надад байна. 2017 оны аравдугаар сарын 10-ны өдөр энэхүү гэрээг байгуулсан байдаг. 2011 оны зээлийн гэрээний үлдэгдэл 28 тэрбум төгрөг, 2018 оны гэрээний зээлийн үлдэгдэл 17 тэрбум төгрөг байна. Энэ хоёр гэрээний хуримтлагдсан алданги 2 тэрбум, нийлээд 48 тэрбум 447 сая төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс нэг жил чөлөөлөгдөх эрхтэй, алданги нь 0.014 хувьтай гэрээ байгуулсан байгаа юм. Ж.Эрдэнэбатын Засгийн газар буухаасаа өмнө энэ гэрээг Капитал банктай хамтран байгуулжээ.Монгол Улсын Засгийн газар ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн эргэн төлөгдөх ёстой 48 тэрбум төгрөгийг дамжуулан зээлдэгч болж төлөх эрх зүйн үндэс байгаа юм уу. Хэрэв энэ мөнгө цаг хугацаандаа ЖДҮ-ийг хөгжүүлэх санд орсон бол ЖДҮ эрхлэгчид олон ажлын байрыг нэмэгдүүлж, Монгол Улсад үйлдвэрлэлийг хөгжүүлэх байсан” гэлээ. Мөн тэрбээр УИХ-ын гишүүн Б.Ундармаа 99.98 хувийг нь эзэмшдэг Капитал банк яагаад ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас авсан мөнгөө эргээд төлдөггүй юм бэ гэдэг асуудлыг ярилаа.
Сануулахад, тус ТББ-ын зүгээс / 2018.10.29/ мэдээлэл хийхдээ ЖДҮ-ийг хөгжүүлэх санд хөндлөнгийн аудит оруулж, өнгөрсөн 5 жилийн төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа үнэн зөв, шударга явагдсан эсэх талаар шалгалт хийж, үр дүнг олон нийтэд мэдээлэх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж буйгаа мэдэгдэж байсан юм.
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 12 )
БАРИЛГЫН КОМПАНИ ЖДҮ ЗЭЭЛ АВСАН БАЙНА
Энэ тэнэг хүүхний банк ажиллуулна гэж юу байхав.Өрөнд орж өтөнд идэгдэх болохоороо их хуралд авилагадаж орчихоод янз бүрийн сангаас зээл авч мөнгө угааж байгаа шүү дээ.Монголын төр ийм дампуу авгайгаар дутлаа гэж үү дээ
С.Эрдэнэ гишүүн Ундармаа гишүүнтэй нийлж НД ын 230,0 тэр бумыг Капитал банкаараа дамжуулж идсэн биз дээ
АСЕМ-н асуудлыг яагаад ярихгүй байна аа??? ЖДҮХС-н зээл гээд л худлаа үнэн баахан шуугиад энд тэнд л ЖДҮХС гээд л яриад байх юм. Бат-Үүл, Элбэгдорж мэтийн хүмүүсийг шалгаачээ.
Энэ бан нь гүйлгээ хийх гэхээр чадваргүй 3 саяаас дээш мөнгө гаргадаггүй юм билээ
tsaad Undarmaad chin 10 saya tugrug ch baihgui, bankan ali deer uil ajilgaagui bolson.
Шуналтай луйварчдаар бүх төлбөр хохирлыг барагдуулуулаад тэдний үр удмыг 3-н үед нь төрийн ажилд оруулахгүйгээр шийтгэх хэрэгтэй.
архичин авгай ард түмний татварын мөнгийг цусалсан лууварчинг аар таварын маана мөнгиийг төлүүлж харөнгийг нь хурааж авч ард түмэнд өг
ундармаа бид хоёрын банк гэж юу байхав дээ засгийн мөнгийг хүүлж л суугаа биз дээ энэ жижиг банкуудыг татан буулгаач дээ дахин хөрөнгөжүүл гэж юу ярина вэ
шунал хэтэрвэл шулам гэж ундармаа одоо болиоч.яаж яваад их хурлын гишүүн болсон юм бол.яагаад ч эгэ авгайд санал өгөхгүы намыг бодож өгсөн байх.хэдий наслана гэж хрд түмний мөнгөөр тоглодог балай авгай бэ.200 наслах уу.өрөө төлөөч.намдаа м энхболдод хандив өгсөн бол одоо танхимаас өөрийн саналаар яваач.ахиж сонгохгүй шүү дэ.
мөнгө хүүлэх л гэж ж.эрдэнэбат банк эзэн ундармаа 2 л ждү ..ийн зээлийг эргэлдүүлж л дээ...одоо атг..таа очиж шалгуулах нь зөв...
ИПОТЕКИИН ЗЭЭЛД ЯВЧИХСАН ЮМ ЧИНЬ ЯАЖ БАЙХАВ ДЭЭ ЧИ БАРИЛГЫН КОМПАНИИГ МЭДНЭ ТЭГЭЭД Ч МӨНГӨ ХҮҮЛЭЛТ ЦААД БАРЛГЫН КОМПАНИИГ НЬ МӨШГӨ ХАМТАРЧ МӨНГӨ УГААЖ БАЫГАА ЮМ ШҮҮ ДЭЭ