НӨАТ-ын урамшууллын аравдугаар сарын сугалааны тохирол маргааш буюу 18-ны өдрийн ням гаригт “Боловсрол” телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2018 оны аравдугаар сарын 1- 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой гэж Татварын ерөнхий газраас мэдээлж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Барилгын материал, гутал хувцасны захууд е баримт өгөхгүй байгаа нь бидний ихэнх цалинг авдаг худалдан авалт байдаг. Үүнд анхаармаар байна.