Ирэх жилийн төсвийн орлогыг 9 их наяд төгрөг байна гэж тогтсон. Тэгвэл 1.3 их наяд төгрөгийг нь 42 сая тонн нүүрс экспортолж, татвар хурааж, төвлөрүүлнэ гэсэн тооцоолол бий. Батлагдсан төсвийг “ТӨСӨЛ” байх үед шүүмж дагуулсан энэ тооцоолол хөрсөн дээр буух уу гэдэг дээр шинжээчид байр сууриа илэрхийлж байгаа.
Гашуунсухайтын боомт дээр нүүрсний машинууд дахин 100 км үргэлжилсэн дараалал үүсгэсэнтэй зэрэгцэн "БНХАУ нүүрсний импортоо хязгаарлах бодлогыг хэд хэдэн боомт дээр хэрэгжүүлэхээр боллоо" гэсэн мэдээлэл анхаарал татаж эхэллээ!!!
Хэрэвзээ өмнөд хөршийн бодлого ирэх онд тогтвортой хэрэгжвэл Монголын нүүрсний экспортод сөрөг тоонууд дагуулах эрсдэлтэй.
Ер нь бол нүүрний экспортыг огцом нэмэгдүүлэх улстөрчдийн тооцооллыг даах хэмжээний тээвэрлэлтийн хүчин чадал, хил гаалийн нэвтрүүлэх чадвар, гол зах зээлийн хүлээж авах нээлттэй бодлого бэлэн үү гэдэг асуултууд бийг бид өмнө нь ч хөндөж байсан билээ. Хэдийгээр энэ жилийн тухайд аравдугаар сарын байдлаар нүүрсний экспорт 30 сая тонныг давж, төлөвлөсөн 28 сая тонноос илүү гараад байгаа ч ирэх 2019 онд нөхцөл байдал хүндрэх үү гэдэг нь асуудал чухал болж ирлээ.
Төсвөө 30 давсан хувийн алдагдалтай баталчихаад, нүүрсний салбараас төлөвлөсөн орлогоо олж чадахгүй бол юу болох вэ? Төсөв жинхэнэ утгаараа хүндрэх эрсдэлтэй.
Уг нь БНХАУ-ын тухайд дэлхийн хамгийн том нүүрс үйлдвэрлэгч бас хэрэглэгч. 2030 он гэхэд жилд 4.3 тэрбум тонн нүүрс хэрэглэх прогноз бүр арван жилийн өмнөөс яригдаж байв. Гэхдээ БНХАУ-ын байгаль орчны чиглэлд баримталж буй бодлого нь нүүрсний хэрэглээг нь хумихад тодорхой нөлөөллийг үзүүлж буйг мартаж болохгүй.
Э.Болор
Сэтгэгдэл ( 9 )
хөөрхий улс төрөөр хийрхэхгүй ч зөгнөж хийрхэсэн ньухаантай юм уу олохын онолдохгүй угаасаа гараад ашиг өгөхгүй юмаар хямд өгөөд ч болсон дуусгая гэдэг эдийн засагчид идэх талх ургах ургацаа гадаадын онолоор тооцдог болохоор хаанахын ч юм хотын ч хүн амд хүрэхгүй улсын төсөв хүндэрч өр болгоод хадгалдаг сайд нар мөнгө угаадаг УИХ-ын гишүүд хууль үйлчилдэггүй бүлэглэлийн пешки юм биз дээ тэхдээ тос өтөхөөрөө задардаг даа
хөөрхий улс төрөөр хийрхэхгүй ч зөгнөж хийрхэсэн ньухаантай юм уу олохын онолдохгүй угаасаа гараад ашиг өгөхгүй юмаар хямд өгөөд ч болсон дуусгая гэдэг эдийн засагчид идэх талх ургах ургацаа гадаадын онолоор тооцдог болохоор хаанахын ч юм хотын ч хүн амд хүрэхгүй улсын төсөв хүндэрч өр болгоод хадгалдаг сайд нар мөнгө угаадаг УИХ-ын гишүүд хууль үйлчилдэггүй бүлэглэлийн пешки юм биз дээ тэхдээ тос өтөхөөрөө задардаг даа
Хийрхэж улс төр ярьж өвчигнөхөөс өөр чадах юмгүй мөртлөө тансаглах дуртай үндэстэнд угаасаа ирээдүй байхгүй.Түрүү үеийн монголчууд хэдийгээр үйлдвэрлэж чадахгүй ч тансаглаж өөрсдийгөө өрөнд хийдэггүй байсан нь тусгаар тогтнолын баталгаа болж ирсэн юм.
Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болж төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо
Эрх баригчид минь төсвийн үргүй зардлаа тана. Өөрсдөө авч иддэг тэр олон сангуудаа хаа. Монголын эдийн засгийн хямралыг төрийн удирдлага өөрсдөө бий болгоод байгаагаа болих хэрэгтэй. Ард түмний тэвчээр барагдаж байгаа шүү.
ОРОСОД ЗАРНА.
Өө зүгээрээ манай БӨХ дарга нар Алс дорнодоор нүүрсээ зарчихнаа ккк ккк
DED BUTETSEES ARHIOLOGIIN OLDVORUUD SUIDEHEES GADNA TSOLJILT UUSDEG
bi ingej bodoj bnaa zasgiin gazar gaigui bodlogo gargaad yabahaar dunduur ni hor hutgaad bur nuursnii ekspotond hurtel nolooldog buleglel bnaa ochood l heleed l haalt tabiuldag yum shig bna ug helee bodoj yarij bhgui bol dandaa tagnuuluud IH hural Zasgiin gazart bnaa