Үнэ буулгах хүсэлгүй импортлогчид ХАНШ-ийн өсөлтөөр түрий барих уу?

2018 оны 11 сарын 21

 

Улс төрийн нөхцөл байдал тогтворгүй байгаатай зэрэгцэн эдийн засагт бараан мэдээллүүд ч шил дараалан гарч ирсээр байна. Ам.долларын төгрөгтэй харьцах Монголбанкны албан ханш өчигдөр /2018.11.20/ 2.577.23 төгрөг байсан бол өнөөдөр 2.580.79 төгрөг байна. Ханш өчигдрөөс 3.56 төгрөгөөр өсчээ. Ам.долларын ханш чангарах нь эдийн засагт таагүй нөхцлүүдийг үүсгэх эрсдэлтэй.

Уг нь дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ уруудсантай холбоотойгоор манай импортлогчид шатахууны үнийг бууруулах боломж бүрдлээ гэж Сангийн сайд мэдэгдсэн. Гэтэл түлшээ худалдаж авдаг валютын ханш төгрөгийн эсрэг чангарсаар буй нь импортлогчдын хувьд үнээ буулгахгүй гэж зүтгэх шалтгаан болж мэдэх юм. Эсрэгээрээ ханш чангарах байдал үргэлжлээд байвал шатахууны үнээ нэмэх талаар тэд ярьж мэдэх билээ.

Дэлхийн зах зээл дээр өнөөдөр нэг баррель түүхий нефтийн үнэ 53.96 ам.доллар байна. Гадаад зах зээлийн хамаарал бол эрсдэл бага байна. Нефтийн үнэ уруудаж, төр ч онцгой албан татвараар оролдохгүй хэмээж, ерөнхийдөө шатахууны үнэ нэмэгдэхгүй байх нөхцөл бүрдлээ гэж харж байтал ам.долларын ханшийн хөдөлгөөн илүү хурдсаад байгаа нь анхаарал татсан асуудал юм.

Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(43.242.243.137) 2018 оны 11 сарын 27

TEGEHEER TOR ZAAVAL SHATHUUNII UNIIG ZOHITSUULAH SHAARDLAGA URGAN GARCHBBAIGAAM

0  |  0
Top