Хөгжлийн банк, Худалдаа хөгжлийн банкны бондуудын ханш УРУУДЛАА

2018 оны 11 сарын 21

Олон улсын зах зээл дээрх манай улсын дотоодын бондуудад уналт ажиглагдаад буй талаар мэдээлсэн. Тэгвэл /2018.11.20/ өчигдрийн байдлаар Худалдаа хөгжлийн банкны /ХХБ/  бонд, Монгол Улсын Хөгжлийн банкны бондуудын ханш унасан үзүүлэлттэй байна.


2016-2017 онд манай улсын зээлжих зэрэглэлийг олон улсын үнэлгээний байгууллагууд уруудуулж, тэр хэрээр бондуудын хүүг багаар тогтоох боломж хомс байсан. Харин 2018 он гарсаар манай төлөвүүдэд нааштай өөрчлөлт гарсан. Тухайлбал, энэ сард “Стандарт энд Пүүрс” агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг ахиулсан нь бондуудаасаа хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхэд тустай гэж харж байв. Гэтэл улс төрийн тогтворгүй байдал хөрөнгө оруулалтын орчинд таагүй мэдээллүүд дагуулах дүр зураг харагдаж эхлээд байна.

Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top