Тавантолгой-Гашуунсухайтын замд энэ жил 464 осол гарчээ

2018 оны 11 сарын 22

 Гашуунсухайт хилийн боомт дээр дараалал үүсэх болсон шалтгааны талаар “Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Болд хэлэхдээ “Оочер дараалал үүсэх болсон нь Монголын талаас шалтгаалсан зүйл байхгүй. Энэхүү оочер дарааллыг богино хугацаанд бууруулахын тулд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд нүүрс тээвэрлэлтийн уртын урт чиглэлээр тээвэрлэх тээврийн хэрэгслийн тоог бууруулж, урт болон богино чиглэлийн тээвэрлэлтээ нэмэгдүүлнэ. Мөн уурхайнууд дээр графикийн дагуу ачилт хийхээр төлөвлөж байна” гэсэн бол Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто зам дээр гарч буй аваар ослуудын талаар “Он гарснаар нийтдээ 464 удаагийн 1, 2, 3 зэрэглэлийн осол аваар бүртгэгдсэн. Нийт ослын 92.8 хувь жолооч нарын хариуцлагагүй үйлдлээс улбаатай байдаг. Тодруулбал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, урсгал сөрсөн, зогссон цувааны араас ирж мөргөсөн, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас осол аваар гарч байна. Энэ хэрээр жолооч нар эрүүл мэндээрээ хохирч, гэмтэж бэртэж байна. Тиймээс манай компани Авто тээврийн үндэсний төв болон уурхайнуудтай хамтран тээвэрлэгч компаниуд руу чиглэсэн үйл ажиллагааг явуулж байна” гэлээ.

Харин Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замын засварын ажлын явцын талаар “Замын завсар арчлалтын ажил бүрэн дууссан. Зам засвар, арчлалт, шалган нэвтрүүлэх цэгийн өргөтгөл зэрэг ажилд нийтдээ 24 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд Улсын комисс хүлээн авсан. Үүнээс гадна хоёр дахь км дээр 1000 машины зогсоол, амралт үйлчилгээний цогцолбор барихаар ажиллаж байна. 228 км буюу Гашуунсухайт боомтын наана 2800 машины зогсоол, амралт үйлчилгээний цогцолбор байгуулна. Амралтын үйлчилгээний цогцолборт 300 хүнийг нэгэн зэрэг хүлээн авч хооллох танхим, 200 хүний багтаамжтай үзвэрийн танхим, эмнэлэг болон нийгмийн даатгалын нэг цэгийн үйлчилгээ багтаж байгаа. Энэ зогсоол ирэх арванхоёрдугаар сарын 25-нд ашиглалтад орно” гэж байна.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top