Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байгуулах “Газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолой барих төсөл”-ийн ТЭЗҮ хэзээ бэлэн болох вэ гэдэг асуултад салбарын яамнаас хариу өгч байна.
Нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн мэргэжлийн өргөтгөсөн хурлаар хэлэлцэж, хүлээн авчээ. Төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК болон ТЭЗҮ-ийг боловсруулсан БНЭУ-ын Зөвлөх “Инженерс Индиа Лимитед” компанийн удирдлагууд, инженерүүд оролцож төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг танилцуулав. Нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлээр энэхүү үйлдвэр нь жилд 1.5 сая газрын тос боловсруулж, Евро-4,5 стандартын шаардлага хангасан 500 мянган тонн автобензин, 800 мянган тонн дизель, 40 мянган тонн онгоцны түлш үйлдвэрлэхээр тусгагджээ.
Үйлдвэрийн гаднах дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүд болох салаа төмөр зам, хатуу хучилттай авто зам, цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын гүйцэтгэл одоогийн байдлаар 40 гаруй хувьтай явж буй аж.
Нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэлийг эцэслэн хүлээж авснаар Төслийн менежментийн зөвлөх компанийг сонгон шалгаруулах ажлыг БНЭУ-ын Эксим банктай хамтран зохион байгуулах юм байна.
Сэтгэгдэл ( 4 )
Сайхан мэдээ бна аа
Сүүлийн 10-аад хоногт сонссон ганц гайгүй чихэнд чимэгтэй мэдээ энэ л байна даа. Хүрэлсүхийн ЗГ огцорвол энэ ажил будаа болох байх даа, яана даа монголчууд минь.Энэ их шударга бус байдал, хэрүүл тэмцэл хэзээ яаж дуусах юм бол доо.
ZUV GAZRAA SONGOSON ORCHIN UEIIN US BOHIRDUULDAGGUI TEHNOLOGIOR BATINA