Далд эдийн засгийн судалгаа хийж байна

2018 оны 11 сарын 23

Эдийн засгийн цар хүрээг бүрэн хэмжээгээр тодорхойлох, үндэсний тооцооны хамралтыг нэмэгдүүлэх, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдыг шаардлагатай тоон мэдээллээр хангах, далд эдийн засгийн талаарх олон улсын түвшинд харьцуулах мэдээллийг бий болгох зорилгоор Үндэсний Статистикийн Хорооноос 5 жил тутамд далд эдийн засгийн судалгааг явуулж, тооцоо судалгаандаа хамруулдаг.

Далд эдийн засгийн нэг хэсэгт хууль бус үйлдвэрлэгчид буюу биеэ үнэлэх, мансууруулах бодис худалдах, үйлдвэрлэх, тээвэрлэх, хэрэглэх, барааг хууль бусаар хил давуулах, зөвшөөрөлгүй хуулбарлан борлуулах, мөрийтэй тоглоом зэрэг үйл ажиллагааг хамруулдаг.

Энэ онд ҮСХ-ноос хууль бус үйл ажиллагааны тооцооллыг хийж байгаа бөгөөд энэ хүрээнд мансууруулах бодис худалдах, тээвэрлэх, хэрэглэх үйл ажиллагааны талаар хэлэлцүүлгийг  зохион байгууллаа.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top