“Дижитал гарц” финтекийн хэлэлцүүлэг болж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 23

Монголын банкны холбоо, Монголбанк хамтран “Дижитал гарц” хэлэлцүүлэг яг одоо Туушин зочид буудалд болж байна. Хэлэлцүүлэгт арилжааны 14 банк болон финтекийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд оролцож байгаа юм. Энэхүү хэлэлцүүлгээр финтекийн ирээдүй, хөгжилж, финтекийг хөгжүүлэхэд тулгарч буй асуудлууд зэрэг сэдвийг хөндөн ярилцаж байгаа аж.

“Монголбанк Цахим эринд цахим төлбөр тооцоо аяныг ирэх сарын 20-ныг хүртэл хоёр сарын хугацаанд зохион байгуулж байгаатай холбоотой Дижитал гарц хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм. Монголбанк финтекийг хөгжүүлж, дэмжих бодлого баримталж байгаа. Үүний илрэл болгож энэ сарын 20-ны өдөр цахим шилжүүлгийн дээд хязгаарыг гурван сая төгрөг болгож нэмэгдүүлэх журам гаргаад байна” гэж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ярисан юм.

Монголбанк 2017 онд “Үндэсний төлбөрийн системийн тухай” хууль батлагдаж, 2018 онд Цахим мөнгөний зөвшөөрлийг олгож эхэлсэн байдаг. Хонконгийн их сургуулийн судалгаагаар финтек хөгжиж буй Азийн шилдэг 10 улсын нэгээр тодруулсан билээ.

Б.АЗАА
WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hlk(202.21.102.218) 2020 оны 01 сарын 16

YUmaa medej, sudalj bj niitlel bicheechee. ariljaanii 14 bish 13 bank. bs tsahimaar deed\nцахим шилжүүлгийн дээд хязгаарыг гурван сая төгрөг болгож нэмэгдүүлэх журам гаргаад байна ene chn ch bs hudlaa bn tsahimaar deeed tal n 3say tugrug l shiljuulne gsn utga ywj bn. bank hoorondiin guilgee hiihed 1 say tugruguus deeshee mongol bankaar damjij huleegddeg bsn bol odoo 3sayas deesh duntei guilgee bolj oorchlogs=dson shuudee. \n

0  |  0
Top