АМ АСУУЯ: Ерөнхийлөгч та 722 тэрбумаар ОВООЛСОН шороогоо ТӨМӨР ЗАМ болгох цаг болоогүй юу?

2018 оны 11 сарын 23

 

Мафижсан төрийн бүлэглэлүүд хооронд үүсээд буй асуудлыг ТЭМЦЭЛ гэсэн эрэмгий гоё үгээр нэрлэх нь утгагүй. Эсрэгээрээ авлигаар, луйвраар баталгаажсан эрх мэдлийн төлөөх ҮХЭЛДЭЭН гэвэл таарна. Гагцхүү бүлэглэлүүд хоорондын энэ зодооны хөлд улс орны хувь заяа чирэгдэх ёсгүй. Урагшлах ёстой бүх ажлууд урагшилж, шийдвэрлэгдэх ёстой бүхэн шийдэгдэх ёстой. Эрх мэдэл атгасан бүлэглэл “Дуртай хөгжмөө захиалдаг” жишгийг халж, Монгол Улсын иргэдэд хамаатай, алдагдсан БОЛОМЖ бүхнийг эргүүлэн авчрах ёстой. Энэ бол төрийг төр хэвээр нь авч үлдэхийн тулд улс төрчдийн хийх ёстой хамгийн эхний ажил. Хүлээх ёстой хариуцлага.

Тэгвэл алдагдсан боломжийг эргүүлэн авчрах ёстой хүмүүсийн нэг бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөнөөс мөн. Хулгай зэлгий хийгээд буй төр дэх хувалзнуудын тухай тод ярьж, бүгдийг нь огцор зайл гэж дуугардаг Ерөнхийлөгч та үнэхээр л ХАРИУЦЛАГА гэж юу байдгийг ухаарч мэддэг юм бол ШИНЭ ТӨМӨР ЗАМ-ын үлгэрт цэг тавьж, Монголын хөрсөн дээр буулгаад өгөөч. Төмөр зам байгуулж чадаагүй сүүлийн арван жилд бид 30-40 тэрбум ам.долларын орлого алдсан гэсэн тооцоолол бий.

Энэ улс оронд үнэхээр хэрэгтэй АЛДАГДСАН БОЛОМЖ-уудыг эргүүлэн авчирмаар байгаа л юм бол Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын ажлыг урагшлуулахад анхаарч, чиглэж, дэмжиж ажиллах үүрэг Ерөнхийлөгчийн өмнө байх ёстой. Яг энэ үүднээс харвал Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрыг тогтвортой ажиллуулахын тулд улс төрийг тогтвортой байлгах байр суурин дээр зогсох ёстой. УИХ руу чиглэсэн дайралт бүр эцсийн дүндээ засаг төрийг тогтворгүй байдалд оруулж байна.

  • У.Хүрэлсүхийн удирдаж буй Засгийн газар 2018 оны наймдугаар сарын 8-ны өдөр “Тавантолгой төмөр зам” компанийг байгуулах тухай Засгийн газрын 242 дугаар тогтоолыг батласан. Тус компани нь Х.Баттулга Ерөнхийлөгчийн олон жилийн биелээгүй үлгэр болох шинэ төмөр замын төслийг хариуцан хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй байх юм. “Тавантолгой төмөр зам” компанийн 51-ээс доошгүй хувийг “Монголын төмөр зам”, “Эрдэнэс Тавантолгой” компаниуд эзэмшиж, 49 хувийг нь  гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй байлгахаар шийдвэрлэсэн. 49 хувьд хөрөнгө оруулах сонирхлоо өмнөд хөршийн “Шинхуа” групп илэрхийлээд буй. Яадаг ч байсан олон жилээр гацсан төмөр замын төслүүдийг хөдөлгөх талаар Засгийн зүгээс хийгдсэн алхмууд бий.

Энэ утгаар нь Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын тогтвортой байдлыг дэмжих ёстой. Гэхдээ 49 хувьд хөрөнгө оруулж магадгүй “Шинхуа” манай Ерөнхийлөгчид таалагдахгүй байх үндэслэлтэй. Тэглээ гээд эдийн засагт жин дарах үр ашигтай төмөр замын дэд бүтцийг байгуулахгүй байж боломгүй.

Төрөөс 280 сая ам.доллар буюу 722 тэрбум төгрөг зарлагадсан  төмөр замын төсөл таг гацаад, дөрвөн жил улирч байна. Ерөнхийлөгч Х.Баттулгыг Зам, тээврийн сайд байхад Төрөөс баримтлах төмөр замын бодлого гэгч бичиг цаасан дээр буусан нь сайн хэрэг. Гэвч  компани байгуулж, мөнгө хөрөнгө төсөвлөсөн ч гол зорилго болсон төмөр замыг нь та бид өнөөдөр 1 сая 564 мянган  км² хэмжээтэй Монгол нутгийн өнцөг буланг бүгдийг нь нэгжээд ч олж чадахгүй нь үнэн.  Төмөр зам баригдсан байх ёстой газарт нь овоолсон шороо л бий гэх шүүмж олон жил дагаж байна. Төрөөс мөнгө гарсан уу гэвэл гарсан. Овоолсон шороо гэх тодотголтой тэр ажлын гүйцэтгэлийг 280 сая ам.доллар буюу 722 тэрбум төгрөгтэй харьцуулсан бодитой аудит бий юу гэдэг асуудал бас яригдах ёстой.

Шинэ төмөр замтай холбоотойгоор Х.Баттулга нарыг хууль хяналтын байгууллага шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэж байсан нь 280 сая ам.долларын зарцуулалт хууль бус байсан гэх  хардлагыг дагуулдаг.

2016 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийг эргэн саная!

Х.Баттулгыг Ерөнхийлөгч болоогүй байх үед ЦЕГ-ын албан хаагчид энэ өдрийн 19:45 цагийн үед "Түмэн хишигтэн", "Баялгийн хувь" компанийн бичиг баримтуудыг хуягласан машинд хийж аваад явсан билээ. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү энэ үйл явдлын дараа ”Шинэ төмөр зам болон Сайншандын аж үйлдвэрийн парктай холбогдуулан "Баянгол" зочид буудалд байрлах "Түмэн хишигтэн", "Баялгийн хувь" хоёр компанид санхүүгийн шалгалтыг оруулсан. Прокурорын зөвшөөрөлтэйгөөр шалгалт хийж байна. Үүнээс илүү тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариултыг өгч байв. Тухайн үед УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, Зам тээврийн сайд асан А.Гансүх, БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жон Гёл нарыг  төсвийн хөрөнгөөс 37.6 тэрбум төгрөг завшсан гэж буруутгаж буй тухай хуулийн байгууллагын эх сурвалжууд ч хэлж байлаа.

Эрүүгийн цагдаагийн газар, Авлигатай тэмцэх газраас хамтарсан ажлын хэсэг Гашуун сухайт-Ухаа худаг чиглэлийн 267 километр төмөр зам барих хөрөнгө санхүүжилттэй холбоотойгоор Х.Баттулга нарыг сэжигтнээр татахдаа “…Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан их хэмжээний мөнгө угаасан...” гэсэн Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл ангиар, А.Гансүхийг “...Давтан үйлдсэн, уг хэргийн улмаас их хэмжээний хохирол улсад учруулсан…” буюу Эрүүгийн хуулийн 263.2 дугаар зүйл ангиар буруутгасан гэх тайлбарыг нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман хэлж байсан.

Харин өдгөө энэ хэрэгт цэг тавигдсан. Хэргийг Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны зургадугаар сард хэлэлцэн, шүүн тасласан. Шинэ төмөр зам тавих зургийг дахин хийж, мөнгө завшсан хэрэгт холбогдсон Гу Ду Хёоны үйлдлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жон Ёлыг эд хөрөнгө завшсан, залилан мэхэлсэн гэм буруутайд тооцож, 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм. Шүүх хуралд хохирогчоор оролцсон “Монголын төмөр зам” компанийн төлөөллийн зүгээс “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жон Ёлд “Ямар нэгэн гомдол байхгүй” гэж мэдэгдсэн бөгөөд 280 сая ам.доллар буюу 722 тэрбум төгрөгтэй холбоотой төмөр замын гэх хэрэг жаргасан бөлгөө.

Тэгвэл Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч болсныхоо дараа МҮОНРТВ-ийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт оролцож, анхны ярилцлагаа өгөхдөө өөртэй нь шууд холбогддог төмөр замын талаар дараах тайлбарыг хийсэн юм.

...Хоёр яаманд ажиллаж байсан ч задлахаар 4 яаманд ажиллаж байсан юм шиг туршлага надад болон манай хамт олонд суусан байдаг. Харамсалтай нь, энэ төсөл дээр ажиллаж байсан 20-30 хүнд эрүү үүсгэж, шалгаж, барьж, хорьж цагдсан үйл ажиллагаа явсан. Үүний ард зохион байгуулалттай бүтэц бий. Монгол Улс хөгжиж болохгүй гэж байгаа юм. Тиймээс энэ төслүүдийг зогсоо гэдэг. Тиймээс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тэр хүмүүсийг хангалттай байцааж шалгасан. Харамсалтай нь, юу ч гараагүй. Энэ команд өнөөдөр хөгжлийн хөтөлбөрүүдээ бэлдсэн байгаа... Далайд гарцгүй орны хувьд төмөр зам гэдэг бол Монгол орны эдийн засгийг тэлэх, экспортыг дэмжих хамгийн том хөтөлбөр юм. Хамгийн том бүтээн байгуулалт. Харамсалтай нь, үүнийг олуулаа нийлж байгаад өнөө бүлэглэл таслан зогсоосон. Үүнийг явуулах ёстой. Үүнийг явуулахын тулд өмнө нь гаргасан ТЭЗҮ-г гаргаж ирж ярина. Бид ганцхан зах зээлээс хараат байснаар эдийн засаг өсөхгүй юм байна гэдгийг харлаа шүү дээ. Ганц нүүрсэн дээр тогтсон улс болж хувирлаа. Энэ байж болох уу? Болохгүй” хэмээн ярьсан байдаг.


Тэгэхээр Ерөнхийлөгч Х.Баттулгад төмөр замын төслийг урагшлуулах хүсэл байгаа нь эндээс харагдана. Түүний хүсэлтэй язгуур чанараараа нийлэх тогтоолыг Засгийн газар гурван сарын өмнө батлачихаад байдаг. Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газар тар гээд байдаг. Өөртэй нь олон сэжмээр холбогдох төмөр замын бүтээн байгуулалтыг урагшлуулахын тулд хариуцах эзэд хэрэгтэй. Ерөнхийлөгч өөрөө дангаараа хөрөнгө оруулагчийг сонгоод, хажууд нь сахиж байгаад бариулах тогтолцоо өнөөдөр Монголд байхгүй учраас, бусадтайгаа эвсэж байгаад том төслүүдээ урагшлуулах л ёстой. Гэтэл цагаа болохоор Ерөнхийлөгч үүнээс өөрөө зугтаад байгаа нь ямар учиртай вэ?

Төмөр замын мэргэшсэн инженер О.Сүрэн энэ оны гуравдугаар сард хэвлэлд ярихдаа овоолсон шороо гэх ойлголтыг залруулж, “Боломжийн далан босгосон байна лээ, одоо мэргэжлийн төмөр замчдын ажил үлдсэн. УБТЗ-ын Зам засварын машинт станц гээд том байгууллага байгаа. Жилд 100-150 км замын хуучныг нь хуулаад шинэ зам барьдаг туршлагатай том байгууллага. Салхитын угсрах бааз, Хөтөлийн бетонон дэрийн үйлдвэрийнхэн гээд зөвхөн УБТЗ-д байгаа хүчээр ажиллавал жил гаруйхны дотор хангалттай хийх ажил үлдсэн гэж ойлгосон” хэмээн ярьсан байдаг. Мөн тэрбээр төмөр замыг “Эрдэнэт”-ийн 49 хувийнхан гацаасан гэж хэлсэн байсан. Энэ мэт байр сууриуд Ерөнхийлөгч Х.Баттулгыг төмөр зам дээр хоёр үзүүртэй зүү шиг байр суурьтай байна уу гэж харахад хүргээд байна. Үгүй юм бол  Ерөнхийлөгч та 722 тэрбумын ОВООЛСОН шороогоо ТӨМӨР ЗАМ болгох боломжуудыг ашиглаадчихаач!

Э.БОЛОР

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(43.242.243.152) 2018 оны 11 сарын 26

АЙМААР ХҮН ЮМАА . ГОЁ САЙХАН ҮГЭЭР ЧИНЬ ЦАДДАГ БОЛ САЙХАНАА .БИТГИЙ ИХ ШУНА . ИХ ШУНАЛ ХҮНИЙГ АЛЖ МЭДНЭ ШҮҮ . АМЬДРАЛ ЗАЛУУ НАСЫГ МӨНГӨӨР ХУДАЛДАН АВЧ ЧАДАХГҮЙ ШҮҮ ХҮН ГУАЙ .

0  |  0
zochin(139.5.219.144) 2018 оны 11 сарын 26

BURIAD NOSTRADAMUS KRIMIIN GUURIIG ZOGNOVUU AMUR MURNII GUURIIG ZOGNOVUU NEG BUS ZAM HEREGGUI

0  |  0
zochin(139.5.219.144) 2018 оны 11 сарын 26

HYATAD MONGOLIIG HOLBOSON AMUR MURNII GUUR MONGOLIIG HUURSAN HEREG BOLNO

0  |  0
zochin(59.153.114.130) 2018 оны 11 сарын 26

HUIVALDAAN NAMIIG BUTARGAJ BNA NAMGUIGEER TORIIN AJIL YAVAHGUI

0  |  0
залуу(103.26.194.83) 2018 оны 11 сарын 24

Женko-доо баярлаа.. Цэвэр цусны ориг монгол ерөнхийлөгч мин өөрөө орос эхнэр, эрлийз хүүхдүүдтэй. Oросын эрх ашигийн төлөө монголд заяасан ховорхон завшааныг золиосонд гаргасан даа. Tухайн үедээ төмөр замын ажлыг гацааж Oросуудыг замаа тавихад ни тусалсаныг бүгд л харсан мэдсэн...

0  |  0
зочин(103.26.194.83) 2018 оны 11 сарын 24

Женko төмөр замын ажлыг 2 хөршийнхөө 1-г дайсан, нөгөөг нb анд нөхөр, өөрийгөө цэвэр монгол гэж популизм хийн олон жил гацааж хятадын нүүрсний зах зээлыг монголчууд алдаж , Oросуудад эзлүүлсэн.Oлон жил оросуудын бууны нохой болж энэ хугацаанд оросууд хятадын нүүрсний зах зээлд байраа эзэлж чадсан. Oросууд - За Баттулгаа чи наанаа ингээд аргалж бай..бид тэр хооронд гялс замаа тавиад нүүрсээ зарж байя - гэсэн байх л даа..

0  |  0
Бат(202.9.43.18) 2018 оны 11 сарын 24

Үндсэн хуулиндаа ёрөнхийлөгчийн засаглалтай болох эсвэл параламентаа 2 танхимтай болгож төрдөө хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо

0  |  0
зочин(103.57.94.34) 2018 оны 11 сарын 24

ТӨР НЬ ӨӨРӨӨ АНХНААСАА БУРУУ СИСТЕМЭЭР ЯВСАН. ЯГ ЭНЭ ЖИМЭЭР ДАРААГИЙН ТӨР ЗАЛГААД ЯВЖ БАЙГАА. ТӨРИЙН ЭНЭ БУРУУ СИСТЕМИЙГ ҮНДСЭЭР НЬ ӨӨРЧЛӨХГҮЙ БОЛ ӨӨРЧЛӨЛТ ГАРАХГҮЙ. АСУУДЛАА ЯРЬ. ХҮН ЯРИАД ӨӨРЧЛӨЛТ ГАРАХГҮЙ. ЮМЫГ ӨӨРЧЛӨХ УХААН, МЭЛМИЙГҮЙ БАЙЖ ХЭН НЭГНИЙГ ХАРААД БАЧИМДАХ ЯМАР Ч АЧ ХОЛБОГДОЛГҮЙ. ТӨРИЙН ЗӨВ ТОГТОЛЦООТОЙ, ТҮҮНИЙГ ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОВСОН ХҮЧИНТЭЙ, БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТТЭЙ, ӨӨРЧЛӨЛТ ГАРГАДАГ БАЙХЫГ ШААРДАХ ХЭРЭГТЭЙ.

0  |  0
MGL(75.170.100.85) 2018 оны 11 сарын 24

Mongolchuud YU YHEH, YU XUDLAA GEDGIIG GADARLAXTAIGAA BOLSON. IIM UIVAAGUI ZAXIALGIIN YUM XEDEN TSAAS BUGS RUUGEE CHIXEJ BICHIXEE BOLIVOL YASAN YUM BE??? YHEXEER YHEH YUM BOL SHUUXIIN TOGTOOL, SHIIDVERIIN XAMT NIITLELVEL SAY UNEMSHIE... CHADAXGUI L DEE TA NAR. MONGOLCHUUDIIG, ARD TUMNIIG DOROMJILJ, SALAAVCH GARGAXAA XEZEE BOLIX VE TA NAR. TERTEI TERENGUI ARD TUMEN UURTAI BN...

0  |  0
зочин(66.181.176.95) 2018 оны 11 сарын 23

Түүгээр ч үл барам ашиглах гэхлээр манай мөнхийн хоёр хөрш яах ч юм билээ. Иймд хүний нүдэнд харагдахгүй байгаа юм гэж байсныг монголоо гэсэн сэтгэлтэй хүн бүр мартаагүй шүү. Одоо түүнийгээ хүний нүдэнд харагдахаар ил болгож ашиглавал ямар вэ? Та тодорхой хариулт өгч, ил болгон ашиглахыг оо гэсэн сэтгэлтэй хүн ардын өмнөөс хичээнгүйлэн гуйж байгааг минь хүлээн авна уу .

0  |  0
зочин(66.181.176.95) 2018 оны 11 сарын 23

XXI зуун гараад 19 жил болж байна. Гэтэл Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга та өнгөрсөн хугацаанд улс орны хөгжилд түлхэц болохоор томоохон ямар ажил, төсөл хийв. Үүнийг хэлэх гэхлээр нэг л сонин харилцаа харагдаад бүтээл нэг ч ажил тодрохгүй байна. Та өөрөө аймгуудаар аялаж, уулзалт хийж, их хурал, засгийн газрыг тараах, зэвсэгт хүчнийг ашиглан нефьтийнүйлдвэрийн замын ажлыг эхлүүлсэн гэх байхл даа. Гэтэл сонгогдсоны дараахан телевизээр яридцлага өгөхдөө төмөр замын ажил их л урагштай явж, барагл хэрэгжжэд бэлэн болсон мэт хэлж байсныг Монголын ард түмэн мартаагүй байна.

0  |  0
зочин(66.181.176.95) 2018 оны 11 сарын 23

XXI зуун гараад 19 жил болж байна. Гэтэл Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга та өнгөрсөн хугацаанд улс орны хөгжилд түлхэц болохоор томоохон ямар ажил, төсөл хийв. Үүнийг хэлэх гэхлээр нэг л сонин харилцаа харагдаад бүтээл нэг ч ажил тодрохгүй байна. Та өөрөө аймгуудаар аялаж, уулзалт хийж, их хурал, засгийн газрыг тараах, зэвсэгт хүчнийг ашиглан нефьтийнүйлдвэрийн замын ажлыг эхлүүлсэн гэх байхл даа. Гэтэл сонгогдсоны дараахан телевизээр яридцлага өгөхдөө төмөр замын ажил их л урагштай явж, барагл хэрэгжжэд бэлэн болсон мэт хэлж байсныг Монголын ард түмэн мартаагүй байна.

0  |  0
зочин(103.194.176.117) 2018 оны 11 сарын 23

аягүй бол 200 метр хүрэхгүй гэрлийн чимэглэл нөгөө яриад байдаг шөнийн гэрэлтүүлэг шүү дээ.Төмөр замаа яаралтай тавих хэрэгтэй. Төмөр зам ашиглалтанд орсноор нүүрс тээвэрлэлтийн хэмжээ их болно нөгөөтээгүүр байгаль орчинд ээлтэй Том оворын тээврийн хэрэгслийг жагсаалаас гаргах учир нь байгаль орчныг ихээр бохирдуулж байна.

0  |  0
зочин(103.194.176.117) 2018 оны 11 сарын 23

Урьд хөршийн 24-28 насны залуучууд бүтээн байгуулалт гээд 268 км төмөр засыг 10 сарын дотор бүрэн зүүрэн ашиглалтанд оруулж байх жишээний харин манайд 24-28насны залуу 200-300 метр гэрлийн чимэглэлийг 2 сарын турш хийж байх юм

0  |  0
зочин(64.119.21.196) 2018 оны 11 сарын 23

наад хулгайч чинь өөрөө идээд баригддагиин даваан дээр шүүх лрокорын мафууд дарсан угтаа бол элбэгдоржиин тэргүүлсэн худалдаа хөгжлиин маф монголыг иим гунигт байдал д орууллаа

0  |  0
Top