Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ШИЙДВЭР гаргана

2018 оны 11 сарын 27

 

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2018.11.27/ хуралдаж байна. Ээлжит хурлын шийдвэрийг өнөөдөр 15:00 цагт зарлах аж. Мөнгөний бодлогын хороо 2018 он гарснаас хойш Бодлогын хүүг 10 хувьд хадгалж, зөөлөн бодлого барьж буй. Харин өнөөдрийн хурлын шийдвэрийг шинжээчид угтаж таамаглахдаа Бодлогын хүүг өсгөх шийдвэр гаргах магадлалтай гэж харж байна. Учир нь Олон улсын валютын сангаас /ОУВС/ манай Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т зургаа дахь шатны үнэлгээ хийсний дараа гаргасан мэдэгдэлдээ Монголбанкийг мөнгөний бодлогоо чангатгаж, зөв зорилт бүхий макро-зохистой бодлогын арга хэрэгслүүдийг нэвтрүүлэх замаар зээлийн өндөр өсөлтийг хязгаарлах хэрэгтэй гэж зөвлөсөн юм. Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг эргэн мэдээлнэ.

Э.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зориг(64.119.17.155) 2018 оны 11 сарын 27

Зээлийн хүүгээ өсгө. Мөнгөний нийлүүлэлтийг зогсоо гэж ойлгож болох уу.

0  |  0
Top