Банк хооронд гурван сая хүртэлх төгрөг 1-4 секундэд шилждэг боллоо

2018 оны 11 сарын 27

Үндэсний цахим гүйлгээний төвийн системээр 7 хоногийн 24 цагаар дамжих гүйлгээний дүнгийн дээд хязгаар 1 сая төгрөг байсныг нэмэгдүүлж 3 сая төгрөг болгосныг Төв банкнаас мэдээллээ. Ингэснээр 3 сая хүртэлх төгрөгийн банк хооронд хийгдэх төлбөрийг  өдөр бүр 24 цагийн турш тасралтгүй, түргэн шуурхай гүйцэтгэх боломжтой болж байгаа бөгөөд 3 хүртэлх сая төгрөгийн төлбөрийг байршил, өдөр хамааралгүй аль ч цагт 1-4 секунтэд гүйцэтгэх бүрэн боломжтой болж байна.

Үүгээр Монгол Улсад цахим төлбөр тооцоо гүйцэтгэх үйл ажиллагаа дахин нэг шат ахиж, эдийн засаг дахь мөнгөний эргэлтийг хурдасгах чухал ач холбогдолтой. Иргэд болон банкуудаас ирүүлсэн хүсэлтийг сайтар судалж, холбогдох судалгаа тооцооллыг хийсний үндсэн дээр энэхүү шийдвэрийг гаргасан бөгөөд цахим төлбөр тооцоог нийтийн хэрэглээ болгож хэвшүүлэхэд дэмжлэг үзүүлж буй аж.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(43.242.243.137) 2018 оны 11 сарын 27

hugatsaagui hadgalamjind neg ch togrog anhnaasaa hiigeegui mongo shulj baigaa

0  |  0
зочин(203.91.114.244) 2018 оны 11 сарын 27

төгрөг улам л үнэгүйдэж байна гэж ойлгож байна

0  |  0
Top