Дорноговь аймгийн Зүүнбаян багийн нутагт орших ураны Зөөвч-Овоо, Дулаан-Уул ордуудын төслийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Мон Атом” компани болон “Орано” компанийн хамтарсан “Бадрах Энержи” компани хэрэгжүүлэх юм.
Тэгвэл “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү “Бадрах Энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон Закария Эйл Марзоукитай уулзсан байна. Тэд төслийн явцын талаар ярилцаж, Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд гэрээ хэлэлцээрт оролцогч талуудын саналыг тусгахаар болжээ.
Гэрээ хэлэлцээртэй холбоотой асуудлыг энэ онд багтаан дуусгаж, ирэх оноос төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр тохирсон гэж “Эрдэнэс Монгол” ХХК-аас мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 0 )