Бүгд Найрамдах Унгар Улсын Будапешт хотноо Монгол-Унгарын Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны хуралдаан боллоо. Энэ сарын 20, 21-ний өдрүүдэд болж өнгөрсөн тус хуралдаанд Авто тээврээр олон улсын ачаа болон зорчигч тээвэрлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг үзэглэв.
Тус хэлэлцээр байгуулагдсанаар хоёр орны авто тээврийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага, аж ахуйн нэгжүүд харилцан олгогдсон зөвшөөрлийн бичгийн үндсэн дээр ачаа болон зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх боломж бүрдэж байна. Үүнээс гадна зөвшөөрөл бүхий тээвэрлэгчид хоёр талын нутаг дэвсгэрээр дамжин гуравдагч улс руу тээвэрлэлт гүйцэтгэх боломжтой тул Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжүүд Унгарын нутаг дэвсгэрээр дамжин гуравдагч улсууд буюу Европын Холбооны гишүүн улсуудаас тээвэрлэлт хийх боломжтой болж байгаа аж. Ингэснээр худалдаа, бизнес эрхлэх, иргэд харилцан зорчих таатай боломж бүрдэж байна.
Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам
Сэтгэгдэл ( 1 )
Uhsen baas oros nevtruulehgui tegeed bolloo