Эрүүдэн шүүхэд ашигладаг бүтээгдэхүүний худалдааг хориглох баримт бичиг гаргана

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 11 сарын 29

 

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Бизнес ба хүний эрхийн 7 дахь удаагийн форум 2018 оны арваннэгдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Женев хотноо “Бизнесийн байгууллагууд сайн туршлагад тулгуурлан хүний эрхийг хүндэтгэн сахих нь” сэдвийн дор зохиогдов.

Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Элчин сайд Л.Пүрэвсүрэн тус форумын хүрээнд 11 дүгээр сарын 28-ны өдөр зохиогдсон “Үлгэрлэн тэргүүлэх: Засгийн газрын худалдааг дэмжих, хөгжлийг санхүүжүүлэх бодлого, үйл ажиллагааг хүний эрхид үзүүлэх сөрөг нөлөөллийг үнэлэх хөшүүрэг болгон ашиглах нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, манай улсын хамтран санаачилсан “Цаазаар авах болон эрүүдэн шүүхэд ашигладаг бүтээгдэхүүний худалдааг хориглох Дэлхий нийтийн холбоо”-ны талаар танилцуулж үг хэллээ.

Тэрбээр юуны өмнө дэлхий дахинаа эрүүдэн шүүх, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхээс татгалзаж, цаазаар авах ялыг хориглож буй улс орнуудын тоо өнгөрсөн 20 жилийн хугацаанд мэдэгдэхүйц өсөн нэмэгдсэн хэдий ч эрүүдэн шүүхэд ашигладаг бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа үргэлжилсээр байгааг онцлов.

Иймд Монгол Улс эрүүдэн шүүхэд хэрэглэдэг бараа бүтээгдэхүүний худалдааг хориглох, олон нийтэд ойлголт, мэдээлэл өгөх, харилцан туршлага солилцох, гишүүн орнуудын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, дундын мэдээллийн сан үүсгэх зорилгоор Европын Холбоо болон Аргентин Улстай хамтран “Цаазаар авах болон эрүүдэн шүүхэд ашигладаг бүтээгдэхүүний худалдааг хориглох Дэлхий нийтийн холбоо”-г 2017 онд үүсгэн байгуулсныг мэдээллээ.

Дэлхий нийтийн холбоо нь 2017 онд байгуулагдсанаас хойш 2018 оны зургадугаар сард Брюссель хотноо 40 орчим улс орны төлөөлөгчид оролцсон шинжээчдийн уулзалт, мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы үеэр 2018 оны 9 дүгээр сард гишүүн орнуудын Сайд нарын анхдугаар уулзалтыг амжилттай зохион байгуулсан ажээ.

Элчин сайд Л.Пүрэвсүрэн өнгөрсөн нэг жилийн хугацаанд энэхүү үзэл санааг дэмжиж, 60 гаруй улс тус Холбоонд нэгдсэн нь уг санаачилгыг хамтын хүч чармайлтаар урагшлуулахад чухал түлхэц үзүүлнэ гэж үзэж буйгаа тэмдэглээд, Сайд нарын уулзалтаар эрүүдэн шүүхэд ашигладаг бүтээгдэхүүний худалдааг хориглох олон улсад дагаж мөрдөх эрх зүйн баримт бичиг гаргах чиглэлээр ажиллахаар шийдвэрлэснийг мэдээлэв.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.186.102) 2018 оны 11 сарын 30

Idej uusan nuhor ingej yavj bolj baigaa yumuu tatah heregtei Elbegiin neg hamsaatan

0  |  0
Kkkk(83.23.248.17) 2018 оны 11 сарын 30

Ene durakiig tatah ASEAM baahan mongo idsen hulgaich ichmeer tegeed namaig toloolood suuz bh jum

0  |  0
ARD(59.153.114.47) 2018 оны 11 сарын 29

Namaas ni m.enhbold,haynhyrvaa, munhbat nomtoi bayr tsogzolmaa nariig HUU huuj bgaad huuliin umnu SHUU ATG enhjargaliig barivchilj ajilaas ni huuj uneniig heluul

0  |  0
Top