Зургаан ББСБ 2.3 тэрбум төгрөгөөр хөрөнгөө нэмэгдүүлжээ

2018 оны 11 сарын 29

Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/  энэ сард  зургаан Банк бус санхүүгийн байгууллагын /ББСБ/-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг хянан, шийдвэрлэжээ. ББСБ-уудаас ирүүлж буй хүсэлт болон холбогдох бүрдүүлбэрийг  СЗХ  нягтлан шалгасны үндсэн дээр уг шийдвэрийг гаргадаг байна. Энэ сард  зургаан  ББСБ нийт 2.3 тэрбум төгрөгөөр хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлжээ.

 ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийг үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого нь зээлийн хүүг бууруулах, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, улмаар эрсдэл даах чадварыг дээшлүүлэх зорилготой гэж албаныхан тайлбарладаг юм.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (64.119.25.161) 2018 оны 11 сарын 29

Ene BBSB yamar eh uusvereer mungutei bolj bgaag shalgaj bgaa yu ih chuhal shuu mungu ugaah gemt hergiin eh uusver bgaa esehiig shalgaj baimaar bna

0  |  0
Top