Энэ оны аравдугаар сарын эцэст хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 39.2 мянга, үүнээс 27.3 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 11.9 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.
Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд 27.3 мянга болсон нь өмнөх оны мөн үеэс 3.1 мянган хүнээр, өмнөх сараас 3.1 мянган хүнээр тус тус өссөн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 14.4 мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 10.3 мянга нь Улаанбаатарт, 5.7 мянга нь Хангайн бүсэд, 4.4 мянга нь Төвийн бүсэд, 4.3 мянга нь Баруун бүсэд, 2.6 мянга нь Зүүн бүсэд ногдож байгаа аж. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 522 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Тэдний 241 нь эмэгтэйчүүд аж.
Сэтгэгдэл ( 0 )