”Ам.долларын ханшийг хазаарлахад эдийн засгаа төрөлжүүлэхээс өөр энгийн сонголт үгүй”

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 01

Манай улсын эдийн засагт голлох нөлөө үзүүлдэг ам.долларын ханш чангарсаар байна. Валют арилжааны “Найман шарга” захад ченжүүд өнөөдөр /2018.11.30/ ам.долларыг 2645 төгрөгөөр худалдан авч, 2655 төгрөгөөр худалдаалж байна. Өглөөдөө 2640 төгрөгийн ханштай байсан ам.долларын ханш үдээс хойш гэхэд таван төгрөгөөр чангарч, ноён ногоон валютын захад нүдний гэм болж эхэлсэн байв.


Монголбанкнаас арваннэгдүгээр сар гарснаас хойш нийтдээ 212.3 сая ам.доллар нийлүүлсэн ч валютын ханш тасралтгүй өссөөр байна. Ханш цаашид ч чангарах төлөв ажиглагдаж эхэлжээ. Үүнд олон шалтгаан байгаа. Ирэх саруудад ам.доллар хомсдоно гэсэн дохиог ч өгч байна. Дээр нь шинэ жилийн баярын уур амьсгал, үнийн нэмэгдэлтэй давхцаад ам.долларын хэрэгцээ ч өндөр байх шалтгаан нөхцөл бүрдэж болох. Улс төрийн тогтворгүй байдал ч ам.долларын ханш өсч, чангарахад ташуур өгч байна гэж эдийн засагчид хэлж байна.

“Ноён ногоон”-ы ханшийг сүүлийн 25 жилээр байдлаар сонирхуулъя.

Анх 1993 онд ам.доллар 396 монгол төгрөгтэй тэнцэж байсан бол үүнээс хойш тасралтгүй өссөөр 2006 онд 1165 төгрөг болж, өмнөх оноос 60 төгрөгөөр бууржээ. Ингээд өсөлт дөрвөн жилийн хугацаанд ноёрхсоны эцэст 2010 онд 1256 монгол төгрөгтэй тэнцэж, түүхэндээ хамгийн өндөр бууралт буюу 180 төгрөгөөр буурсан байдаг. Үүнээс хойш 2017 онд 2427 төгрөгтэй тэнцэж, өмнөх оноос 40 төгрөгөөр буурсан нь 25 жилийн хугацаанд үзэгдсэн хамгийн сүүлийн бууралт байсныг Статистикийн ерөнхий газраас гаргасан судалгаа харуулж байна.

 

 

Б.ЗАЯА

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jjjjjjjjjjjjjjjjjjjj(150.129.142.131) 2018 оны 12 сарын 01

tur soligdoh surgaar nuguu idej uusan humuus luivardaj avsan munguu dollar bolgoj dald hiih geed heden sayar n avaa biz? tegj 200-300 say dollar mongol bank gargaad bhad uur avah chadaltai hadgalamj zeel bank busuud bii yu?

0  |  0
Dashdavaa(203.91.115.56) 2018 оны 12 сарын 01

Shine jil tsagaansarduhejbaina salyut, bambaruush, oims zeregt valut urehgui baival zugeer dee hoolnii gazruud mantuu importlohgui baij vhadahgui yuu

0  |  0
Иргэн(103.212.118.177) 2018 оны 12 сарын 01

Гадаадын томоохон 2-3 хөрөнгө оруулалтын банкны салбар оруулж ирвэл зээлийн хүү, долларын ханш навс унана.

0  |  0
Top