Соёл, урлагийн байгууллагууд давсан орлогоо өөрсдөө захиран зарцуулдаг болно

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 04

Өмнөх жилүүдэд мэргэжлийн урлагийн болоод соёлын байгууллагууд төрөөс тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт авч, бусад зардлаа өөрсдөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж ирсэн. Соёл, урлагийн байгууллагууд тухайн ондоо давуулан биелүүлсэн орлогоо жилийн төгсгөлд улсын төсөвт төвлөрүүлдэг журамтай байсан юм. Давуулан биелүүлсэн орлогоо өөрсдөө захиран, зарцуулах бодлого байхгүйн улмаас чөлөөт өрсөлдөөны зах зээл улсын урлагийн байгууллагуудад хаагдмал байсаар иржээ.  

Тэгвэл 2019 оноос эхлэн соёл, урлагийн улсын байгууллагууд давуулан биелүүлсэн орлогоо өөрсдөө захиран зарцуулах зохицуулалт хийгдсэн явдал байлаа. Энэ нь соёл, урлагийн байгууллагууд болон салбарын хэмжээнд хөгжлийг хурдасгах чухал шийдвэр байв. Ингэснээр соёл, урлагийн байгууллагуудын бие даасан байдал нэмэгдэж, менежмент, өрсөлдөөн бий болох хөшүүрэг болно гэж салбарын яамны зүгээс үзэж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.166.196) 2019 оны 01 сарын 04

Орлогоо давуулан биелүүлнэ гэдэг ч хэцүү л байх даа, урлагийн салбар бол жинхэнэ халтуур цэцэглэсэн салбар, хүн бүр халтуурчин, энэ олон халтуурчидаа цэгцэлж байж л орлого ярих байлгүй тэгэхгүй бол урдуур нь орж халтуурдаад л дуусгана ш дээ

0  |  0
иргэн(103.212.118.97) 2019 оны 01 сарын 04

Санаа нь зөв. Гэхэдээ дотоод болон хөндлөнгийн сайн хяналтан доор ямар зориулалтаар захиран зарцуулахыг нарийвчилан тусгаж өгөхгүй бол Дарга,санхүү,нярав нар нь хуйвалдаж бараа үйлчилгээ шахаж мөнгө зулгаагаад байдаг юм. Алсдаа бас нэг бага ЖДҮ гарч мэднэ.

0  |  0
Top