Монголын зохиолчдын эвлэлийн түүхт 90 жил, Азхур ХХК-ийн 15 жилийн ойг тохиолдуулан "Болор судар" хэвлэлийн газраас "Монгол тууж" уралдаан зарлалаа. Тус уралдаан нь туужийн төрөл зүйлийг хөгжүүлэх, шилдэг туужаар Монгол уран зохиолын өв санг баяжуулах, зохиолчдын бүтээн туурвих, оюуны санааны үйлст бодит дэмжлэг үзүүлэх, хэвлэлийн газар, зохиолч хоорондын хамтын ажиллагааг дэмжих, уран зохиолын үнэлэмжийг нэмэгдүүлэх, үндэсний оюун санааны дархлааг дэмжих, хэл соёлоо хамгаалах олон талт зорилготой.
Уралдаанд ирүүлэх бүтээлд тавигдах шаардлага
- Монголчуудын мөн чанар, хүн чанар, хүн байгалийн харилцан шүтэлцээ, домог зүй, уламжлалт соёл, ахуй амьдрал, монголчуудын оюун санааны давтагдашгүй өвөрмөц байдал, далд нууцлаг оршихуйг илэрхийлсэн байх.
- Уралдаанд ирүүлэх бүтээл тууж бичлэгийн үндсэн шаардлагыг хангасан байна.
- Хэл найруулгын хувьд алдаагүй, уран сайхны сэтгэлгээний өндөр түвшинд бичигдсэн байна.
- Уралдаанд ирүүлэх бүтээл өмнө нь хэвлэгдэж нийтийн хүртээл болоогүй байх. /Өмнө нь хэвлэгдсэн бүтээлийг хүлээн авах боломжгүй./
- Бүтээл А4 хэмээтэй, хэвлэмэл хуудас, 40-50 нүүр байна. 20000-25000 тэмдэгтэд багтсан байж болно.
Уралдааны шагнал, урамшуулал
- Нэгдүгээр байр: 3.000.000 /гурван сая төгрөг/
- Хоёрдугаар байр: 2.500.000 /хоёр сая таван зуун мянган төгрөг/
- Гуравдугаар байр: 2.000.000 /хоёр сая төгрөг/
- Дөрөвдүгээр байр: 1.000.000 /нэг сая төгрөг/
- Тавдугаар байр: 500.000 /таван зуун мянган төгрөг/
Жич: Уралдаанд ирсэн бүтээлүүдийг “Болор судар” хэвлэлийн газар эмхэтгэн тусгай түүвэр болгон хэвлэн нийтэлнэ. Мөн зохиогч өөрөө хэвлэх эрх нь нээлттэй.
Уралдааны зохион байгуулалт
- Уралдааныг хамтран зохион байгуулагч, хоёр талаас томилогдсон мэргэжлийн шүүгчид шүүн явуулна.
- Бүтээлийг “Азхур”ХХК, “Болор судар” хэвлэлийн газар, МЗЭ-ийн төв байранд хүлээн авна.
- Бүтээл авах сүүлийн хугацаа 2019 оны гуравдугаар сарын 15-ны өдөр
- Уралдааны дүнг олон нийтэд 2019 оны дөрөвдүгээр сарын 22 -ны өдөр албан ёсоор зарлаж “Азхур” номын их дэлгүүрийн байранд шагнал гардуулах үйл ажиллагаа болно.
- Заасан хугацаанаас хоцорсон бүтээлийг хүлээн авахгүй.
Сэтгэгдэл ( 1 )
”Мэргэжлийн шүүгч” гэлдэг нь ямар сургууль төгсөөд тийм үнэмлэх авдаг юм бэ. Зохиол бүтээл шүүдэг мэргэжилтэн хаана байна вэ. Түүгээр зохиолоо шүүлгэмээр байна.