Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар өнөөдөр /2019.01.07/ мэдээлэл хийлээ. Томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 6.6 хувийг эзэлж байна. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 69,4 хувийг 4 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Тандалтын 52 дугаар долоо хоногт 74 сорьц шинжлэхэд хүн амын дунд томуугийн A (H1N1) pdm09, A (H3N2) дэд хэв шинжийн вирус тус тус илэрсэн байна.
Харин нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгийн 5.3 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Нийслэлийн эмнэлгүүдийн 977 орон дээр нэмэлтээр 419 зөөврийн ор нэмж зохицуулалт хийсэн ба одоогоор 1396 амьсгалын замын өвчтэй хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж.
ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ВИРУСИЙН ОНЦЛОГ
"А" дэд хэвшинжийн вирус /H1N1/
38-40 градцс хүртэл халуурах, нүдний салст үрэвсэх, уушигны хатгаа үүсгэдэг.
Амьсгалын замын синцитиаль вирус
Халуурахгүй хэрнээ ханиалгах, хоолой өвдөх, нусгайрах шинж тэмдэг илэрч, уушигны хатгаа, бөглөрөлт, гуурсан хоолойн багтраа үүсгэж, амьсгалын дутагдалд оруулдаг.
Риновирус
Хамар залгиурын үрэвсэл үүсгэж, хамраас нус гоожих, найтаах зэрэг шинж тэмдэг тод илэрнэ.
Короновирус
Ханиадны шинж тэмдэг бага илэрч байгаад уушигны хатгаа үүсгэх аюултай.
Бокавирус
Ерөнхий хордлогын шинж тод илэрч, залгиур улайна, цэртэй ханиалгаж, хатгаа үүсгэнэ.
Аденовирус
Нус гоожих, хоолой өвдөх, гүйлгэх, суулгах шинж тэмдэг илэрч, хатгаагаар хүндэрч, ходоод гэдэсний замын үрэвсэл үүсгэнэ.
Томуугийн "В" хэвшинжийн вирус
Халууралт өндөр, хордлогын шинж тэмдэг түлхүү илэрнэ. Хурдан хүндэрч, уушигны хатгаа болно. Удаан хугацаагаар цэртэй ханиалгана.
Дээрх шинж тэмдэгээр томуугийн вирус илрэх учир эцэг, эхчүүд
Сэтгэгдэл ( 0 )