Батлан хамгаалах тогтолцооны эрх зүйн шинэчлэлийг үндсэнд нь хийж дуусгасан нөр их ажлын жил байлаа НӨР ИХ АЖЛЫН ЖИЛ БАЙЛАА

2019 оны 01 сарын 17

БХЯ-ны СБТГ-ын дарга, бригадын генерал Г.Сайханбаяртай ярилцлаа.

Өнгөрөгч 2018 он БХЯ болон танай газраас батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх, Зэвсэгт хүчний хөгжил, алба хаагчдын нийгмийн хамгааллыг дээшлүүлэх чиглэлээр олон талт ажил, арга хэмжээг хэрэгжүүлсэн жил байсан. Тантай энэ талаар ярилцлагаа эхлүүлье? 


-Батлан хамгаалах яам 2018 онд "Орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах тогтолцооны хууль, эрх зүйн үндсийг бүрдүүлж, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бэхжүүлэх удирдлага, зохион байгуулалтын үр дүнтэй арга хэмжээ авах" гэсэн томоохон зорилго дэвшүүлсэн. Бид энэхүү зорилгоо бүрэн биелүүлсэн гэж дүгнэж болно. Учир нь өнгөрсөн онд батлан хамгаалахын хууль эрх зүйн шинэчлэлийг үндсэнд нь дуусгаж, нэлээн олон хуулийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлууллаа. 

Батлан хамгаалахын хууль, эрх зүйн шинэчлэлийн хоёр дахь үе шатыг 2015 оны 10 дугаар сард УИХ-ын нэгдсэн чуулганаар "Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс" баримт бичгийг батлуулснаар эхлүүлж, 2016 оны 09 дүгээр сард Батлан хамгаалахын багц хуулиудаа, 2017 онд "Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратеги-2030", "Зэвсэгт хүчний байгуулалтыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр" болон дээрх бодлого, хуулиудаа хэрэгжүүлэхэд дагалдан гарах олон дүрэм, журам, зааврыг БХЯ, ЗХЖШ, төрлийн цэргийн командлалуудын удирдлага, цэргийн мэргэжилтнүүд, ҮБХИС, БХЭШХ-ийн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн ажлын хэсгүүдийг байгуулан, олон хүний оюун ухаан, хичээл зүтгэл, ихээхэн хөдөлмөр, цаг зарцуулан боловсруулалтыг хийж дуусган, баталгаажуулсныг манай салбарынхан мэднэ. 

2018 онд бид "Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл"-д тусгагдсан "Орон нутгийн хамгаалалтын тухай" анхдагч хууль, "Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай", "Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай", "Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай" зэрэг хуулийг боловсруулан батлуулж, "Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай" хууль УИХ-ын эцсийн хэлэлцүүлэгт орохоор хүлээгдэж байна.

Өнгөрсөн онд УИХ-аар хэлэлцэгдэн батлагдсан дээрх хуулиудын ач холбогдлын тухайд? 


-Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн УИХ-ын хаврын чуулганаар батлуулснаар тус хуулийг батлан хамгаалахын багц хуульд нийцүүлэн боловсронгуй болгож, улсын агаарын хөлгийн ашиглалтын үед осол, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, нислэгийн ангилал, төрлийг нарийвчлан тодорхойлж, цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагын болон Агаарын цэргийн командлалын эрх, үүргийг тодорхой болгон эрх зүйн зохицуулалтыг сайжрууллаа. Өмнөх Улсын нисэхийн тухай хуульд "Улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчлийг шалгах шинжээчийн бүрэн эрх" гэсэн харилцааг тусгасан байсан хэдий ч түүнийг томилох эрх бүхий субъектыг тогтоож өгөөгүй байсныг тус хуулиар Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нислэг-техникийн ерөнхий шинжээчийг томилох, дүрмийг батлах зохицуулалтыг тусгаж тодорхой болголоо. 

"Орон нутгийн хамгаалалтын тухай" анхдагч хууль, "Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийг УИХ-ын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн чуулганаар тус тус батлуулсан.

УИХ-ын 2015 оны 85 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс" баримт бичигт Монгол Улсын батлан хамгаалах тогтолцооны үндэс нь төр, захиргааны байгууллагууд, нийт иргэний оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгаа байхаар тодорхойлсон. 

Орон нутгийн хамгаалалтын тухай анхдагч хууль нь орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, хэрэгжүүлэх төрийн бүх шатны байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага, иргэн, хуулийн этгээдэд хамаарах бөгөөд энэ хуулиар орон нутгийн хамгаалалтын үндсэн арга хэмжээ, төлөвлөлт, сургалт зэрэг эрх зүйн харилцааг нарийвчлан зохицуулж, иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын бүрэн эрх, гүйцэтгэх чиг үүргийг хуульчлан тодорхойлж өгсөн. 

Хууль батлагдсанаар Үндсэн хуулийн "Эх орноо хамгаалах" заалт хэрэгжих нөхцөл бүрдэж, Монгол Улсын өөрийгөө хамгаалах чадавх нэмэгдэн, орон нутгийн өөрийгөө хамгаалах нийгэм, эдийн засгийн чадамжийг дээшлүүлэх замаар орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах нэгдмэл тогтолцооны цогц байдал хангагдана гэж үзэж байгаа. 

Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар улсын болон цэргийн дайчилгааны зохицуулалтыг боловсронгуй болгох үүднээс улс орны эдийн засаг, нийгмийг дайны байдалд шилжүүлэхийн тулд улсын болон санхүүгийн нөөцийг дахин хуваарилах замаар улсын дайчилгааг явуулахаар, Зэвсэгт хүчнийг өргөтгөн зохион байгуулах зорилгоор цэргийн дайчилгаа явуулах, энэ нь улсын дайчилгааны бүрэлдэхүүн хэсэг байхаар тодорхойлсны зэрэгцээ дайчилгааны үндсэн арга хэмжээнүүдийг дайчилгааны бэлтгэлийг хангах болон дайчилгаа явуулах үе тус бүрээр нь тодорхойлон, эрх бүхий байгууллагуудын гүйцэтгэх чиг үүрэгт нь нарийвчлан тусгаж өгсөн. Энэхүү хууль батлагдсанаар улс орны эдийн засаг, нийгмийг дайны байдалд шилжүүлэх үед хэрэгжүүлэх арга хэмжээ илүү боловсронгуй болж, дайчилгааны талаарх субъектуудын чиг үүрэг, үйл ажиллагааны уялдаа холбоо, бүрэн эрх нарийвчлан тодорхойлогдож, дайчилгаанд оролцогчдын эрх зүйн байдлын баталгааг хангаж, дайчилгааны тогтолцоог боловсронгуй болгох эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. 

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэр бүхий гишүүд өргөн барьж, УИХ-ын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн чуулганаар хэлэлцэн баталсан. Тус хуулийн төсөлд санал дүгнэлт өгөх үүрэг бүхий УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан ажлын хэсэгт манай газраас мэргэжилтнүүд орж ажиллан, холбогдох тооцоо судалгаа, хуулийн төслийг өргөн мэдүүлэхэд шаардлагатай бүхий л мэдээллийг хууль санаачлагч нарт гарган өгч ажилласан юм. Тус хуулийн 1 дүгээр зүйлд "Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтооход баримтлах сарын цалин, хөлсний дараалсан жил нь 2019 онд зургаан жил, 2020 онд долоон жил, цалин хөлсний нийлбэрийн хуваагдах сарын тоо 2019 онд 72 сар, 2020 онд 84 сар байна гэж заасан нь цэргийн алба хаагчийн нийгмийн хамгаалал, эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх, тэтгэвэр тогтоолгон авах тэтгэврийн хэмжээ буурах нөхцөл байдал бий болсон. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар энэ хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг тэдний цэргийн алба хаасан сүүлийн 20 жилийн доторх дараалсан таван жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д, тав хүртэл жил алба хаасан бол цэргийн алба хаасан нийт хугацаанд авсан цалин хөлсний нийлбэрийг алба хаасан сарын тоонд тус тус хувааж тодорхойлно" гэсэн заалтын дагуу тооцож олгох боломжтой болсноороо ач холбогдолтой юм. 

Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хувьд "Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс" баримт бичигт "Цэргийн алба хаагч, цэргийн анги, байгууллагад гэрээгээр ажиллагсдын алба хаах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн баталгааг хангах эрх зүйн орчныг боловсронгуй болгоно" гэж заасантай нийцүүлэн Зэвсэгт хүчний анги, байгууллагын болон Хилийн отрядын эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг энгийн эмч, ажилтан албан хаагч нарын нийгмийн баталгааг эрүүл мэндийн салбарынхантай адил түвшинд болгох хэрэгцээ, шаардлага үүсээд олон жил яригдаж ирсэн асуудал байсан. Хуулийн төслийн үзэл баримтлалд зааснаар Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйл буюу эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгаатай холбогдох харилцаанд Зэвсэгт хүчний анги, байгууллагын болон Хилийн отрядын эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг энгийн эмч, ажилтан, алба хаагч нарт нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох, тэдний мэргэжлийг нь дээшлүүлэхэд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон зохицуулалтыг шинээр тусгаж өгсөн юм. Тухайлбал, Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт "... анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт 10 ба түүнээс жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох ...", мөн зүйлийн 29.5 дахь хэсэгт "... анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top