Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлсэн билээ. Тэгвэл энэхүү хуулийг санаачилж, парламентаар батлуулсан УИХ-ын гишүүн Н.Учралтай ярилцлаа.
-Таны хувьд Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг санаачлан батлуулсан. Энэхүү хуулийн хэрэгжилт ямар байна вэ?
-Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж байна. Энэ хуулийн хэрэгжилт төрийн захиргааны төв байгууллага буюу БСШУСЯ-нд Ажлын хэсэг гараад хэрэгжилтийг нь зохион байгуулж байгаа. Гэхдээ голлох байгууллага бол Багшийн мэргэжил дээшлүүлэх институци юм. Ер нь, манай улсад хуульчлагдаагүй олон байгууллага бий болсон байдаг. Үүний нэг нь Багшийн мэргэжил дээшлүүлэх институци. Ямар статустайгаар юу хийх вэ гэдэг нь тодорхойгүй, эсвэл зүгээр л нэг багшлах эрхийн шалгалт авдаг газар гэдэг нь ойлгомжгүй явж ирсэн. Багшийн хөгжлийг дэмжих тухай хуульд Багшийн мэргэжил дээшлүүлэх институци гэдэг нь багшийн хөгжлийг дэмждэг байгууллага, багш нарын хөгжлийг дэмжихэд төрийн зүгээс мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгдөг гэдгийг нь тодорхойлж өгснөөрөө давуу талтай. Багшийн хөгжлийг дэмжинэ гэдэг бол хөгжлийг нь хуульчлаагүй, хөгжлийг нь дэмжих хууль болсон гэж бодож байгаа юм.
ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!
-Багшийн хөгжлийг дэмжих тухай хуульд хариуцлагын асуудлыг хэрхэн тусгасан бэ?
-Багшийн хөгжлийг дэмжих тухай хуультай зарим багш сайн танилцаагүйгээс болоод шүүмжилж, улстөржүүлээд байгаа байдал ажиглагдаж байна. Энэ асуудалд улстөржих шаардлагагүй. Зарим хүн багш нарын нэрийг барьж улстөрждөг, зарим нь улстөрчдийн гар хөл болж ажилладаг болжээ. Үүний цаана багш нарын нийтлэг эрх ашиг гэхээсээ илүүтэй зүгээр л улстөржсөн байдлаар хандаж байгаа юм. Ер нь юм уншихгүйгээр ярина гэдэг хамгийн аюултай. Хуультай танилцахгүйгээр хуулийн талаар ярьж болохгүй. Ер нь багшийн хөгжлийг дэмжих тухай хуульд ёс зүйн асуудлыг тусгасан гэж зарим багш яриад байгаа юм. Оруулахаас өөр аргагүй шүү дээ.
Өнөөдөр сургууль болгон ёс зүйн зөвлөлийг өөрсдөө байгуулаад ажилладаг. Тухайн сургуульд ажилладаг багш нар ёс зүйн алдаа гаргасан бол сургуулийн өөрийн ёс зүйн хороо, ёс зүйн зөвлөлөөрөө орж шийдвэрлүүлдэг. Нийслэлийн боловсролын газарт ч гэсэн ёс зүйн хороо гэж байсан л юм байна лээ. Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль бол бүх шатны боловсролын байгууллагад хамаатай хууль. Салбарын яам дээр их, дээд сургуулиудын багш нарын ёс зүйн зөвлөл ажиллана.
Үнэхээр оюутны эрх ашгийг хөндсөн бол оюутан, багшийгаа ёс зүйтэй байхыг шаардаж ёс зүйн хороонд хандах эрхтэй болно гэсэн үг. Үүнээс үүдэж багш нарын хариуцлага нэмэгдэнэ. Багш нарын үнэлэмж, цалин хөлс, нийгмийн баталгаа муу байгаа гэдэгтэй маргахгүй ээ. Гэхдээ энэ хуульд бүгдийг тусгасан.
Мөн Хөдөлмөр, нийгмийн хамагаллын яамны харьяа МСҮТ-ийн багш нарын ёс зүйн зөвлөл ажиллана. Сургууль бүр өөрийн ёс зүйн зөвлөлтэй байснаар эхлээд тухайн багшийн асуудлыг хариуцсан сургууль цэцэрлэгийн ёс зүйн зөвлөл авч хэлэлцэх ёстой. Хэрвээ шийдвэрлэх боломжгүй бол дараагийн шатны ёс зүйн зөвлөлд хандахаар тусгасан.
-Хууль хэрэгжиж эхлэхэд Засгийн газраас дагалдах ямар дүрэм, журам гарах ёстой вэ?
ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Үргэлжлэл: -Жишээ нь өмнө нь багш нар таван жил ажилласны дараа зэрэг ахидаг байсан. Нэг жил ажилласан багш таван жил ажилласан багш хоёрын цалин ялгаагүй байсан гэсэн үг. Тэгэхээр багш нар тогтвор суурьшилтай ажиллая гэсэн бодолгүй байсан. Жишээ нь, гурван жил ажилласан багш ажлынхаа үр дүнг эхнээсээ үзчихсэн, хүүхдүүд нь дүүрэг, нийслэлийн уралдаан тэмцээнд амжилт үзүүлчихсэн, эцэг эхчүүд багшийн ур чадварыг үнэлчихсэн байхад нөгөө багш гурван жил ажилласан учраас цалин, зэрэг дэв нь анх багшаар ажиллаж байгаа хүнтэй ижил цалинтай байсан бол энэ хуулиар эдгээр үзүүлэлтийг бүрэн хангаж байвал заавал ажилласан жилийг харгалзах шаардлагагүй. Ерөнхийдөө Засгийн газраас багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ гэж гаргаад үүнийх нь дагуу заавал хүлээх шаардлагагүйгээр зэргээ нэмүүлэх боломж бүрдэж байгаа. Энэ хуулийн гол онцлог бол ажлын гүйцэтгэлийг нь харгалзаж багшийг үнэлэх гээд байгаа юм. Тэгэхээр үүнийг багш нарын ялгавар бий болгох гээд байна гээд эсэргүүцэж байгаа хүмүүс байна л даа. Гэхдээ энэ бол өрсөлдөөн юм. Өрсөлдөж байж тэндээс үр дүн гарах ёстой. Сайн ажиллаж байгаа багш яагаад гурван сая төгрөгийн цалин авч болохгүй гэж эргээд муу ажиллаж байгаа багш сайныхаа цалингаас дундажлах ёстой юм бэ.
Энэ бол жишиг. Тавин багш 5.5 сая сая төгрөгийн цалин авч байж, 100 багш 2.2 сая төгрөгийн цалин авч байж нийгэмд багшийн үнэлэмж нэмэгдэнэ. Дагаад хүүхдүүдийн багш болох сонирхол бий болно. Тэгэхгүй бол багш нар бүгд ижил 500 мянган төгрөгийн цалинтай байгаа цагт энэ салбарт тогтвортой ажлын байр бий болохгүй, багшийн үнэлэмж хэзээ ч дээшлэхгүй. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд багш нарын тухайлсан орон сууцтай болгох асуудлаар нийслэлийн удирдлагуудад хандаж байна. Багш нарыг ипотекийн зээлд бүрэн хамруулж, түрээсийн орон сууцанд оруулах хэрэгтэй. Харин энд орох багш нараа сонгоод нэн тэргүүнд орох нь хэн байх талаар шийдье. Тэгж байж энэ салбарт жаахан салхи орох ёстой юм.
-Та “YES MONGOLIA” монголын залуу багш нарын холбоог тэргүүлдэг хүний хувьд багш нарт тулгардаг бэрхшээлийг сайн мэдэж байгаа байх. Орон нутагт багшлах боловсон хүчний дутмаг байдаг нь юутай холбоотой гэж бодож байна вэ?
ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Үргэлжлэл: -Та дөрвөн жил улсын мөнгөөр зээлээр сурсан учраас хоёр жил орон нутагт дунд сургуульд багшлах ёстой. Зээлээр сурах гэж байгаа хүн эргээд орон нутагт ажиллах гэрээ байгуулна шүү дээ. Хүнд ер нь зүгээр олддог юм гэж байхгүй. Ингэж соёлын үрийг орон нутагт бий болгохгүй бол хөдөө орон нутагт багшлах боловсон хүчингүй боллоо. Бидэнд хоёр л зам байна. Шаардлагатай мэргэжлийг урьдчилсан захиалгын дагуу бэлтгэх, боловсролын зээлээр болон улсын мөнгөөр суралцаж байгаа залууст орон нутагт илгээлтээр ажиллуулах ёстой.
-Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлсэнээр орон тоо нэмэгдэх үү?
ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Зураглаач Д.ДАЯНДАЛАЙ
Сэтгэгдэл ( 3 )
bolovsroliin said bolchih gd l bgaa bzdee.
МОНГОЛД БОЛОВСРОЛЫН СИСТЕМ НЬ УСТЧИХСАН ЮМ ЧИНЬ БАГШ НАРЫН ХУУЛИАР ЯАХ ЮМ ВЭ?
Эргүү малаа нэг юм ойлго багш эмч гэдэг мэргэжил туршлагаар баталгааждаг юм за.