Ё.Баатарбилэг: Яамны удирдлагуудыг чөлөөлөх асуудал орж ирээгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 13

Засгийн газрын өнөөдрийн хурлаар /2019.02.13/ 12 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. БСШУСЯ-ны эрхлэх ажлын хүрээнд Соёлын биет бус өвийн тухай үндэсний хөтөлбөр, Чулуун соёлын тухай үндэсний хөтөлбөрүүдийг баталсан байна.

 

ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвд Монгол Улсаас долоон өв бүртгэгдсэн байдаг.

 

2009 онд Морин хуур

2009 онд Монгол ардын дуу

2009 онд Монгол хөөмий

2010 онд Монгол баяр наадам

2010 онд Шувуучлахуй буюу бүргэдээ ан ав хийх

2013 онд Монгол гэрийн зан үйл

2014 онд Шагайн харвааг хүн төрөлхтний биет бус өвд бүртгэсэн байна.

 

Мөн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад Монгол Улсаас монгол бүжиг, монгол цуур, монгол тууль, монгол лимбэ, уран бичлэг, ботго авахуулах зан үйл, уул овоо тахих зан үйл багтсан байдаг аж.

 

Монгол Улсын хэмжээнд 80 орчим соёлын биет бус өв хамаардаг байна. Эдгээр биет бус өвийг цаашид хамгаалах олон нийтэд түгээн сурталчлах, аялал жуулчлалд хувь нэмэр оруулах үүднээс 2023 он хүртэл хэрэгжих Соёлын биет бус өвийн тухай үндэсний хөтөлбөр батлагдсан хэмээн БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээллэсэн юм.

 

Мөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа эртний хөшөө дурсгалууд, хадны сүг зураг зэрэг хамгаалах шаардлагатай чулуун соёлын өвийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг 2024 он хүртэл хэрэгжүүлэхээр баталсан болохыг Ё.Баатарбилэг сайд мэдээлэл өглөө.

 

Энэ үеэр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээс энэ үеэр дараах асуултад хариулт авлаа.

 

-Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ. Санхүүжилтийг хаанаас босгох вэ?

 

-Улсын төсөв болон орон нутаг, гадаад орнуудын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлнэ. Чулуун өвийг хамгаалах асуудлаар Турктэй хамтарч ажиллана. Хөтөлбөрт туссанаар 2024 он хүртэл 24.2 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнээс улсын төсвөөс 2.3 тэрбум төгрөг, орон нутгийн төсвөөс 275 сая төгрөг, гадаадын буцалтгүй тусламжаар 20.4 сая төгрөг, зээл тусламжаар тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг зарцуулахаар энэ жил тусгагдсан. Өнөөдрөөс эхлээд манай яаманд хөтөлбөрийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллах болно.

 

-БСШУС-ын Төрийн нарийн бичгийн даргыг чөлөөлөх асуудал яригдах боллоо. Үүнд та тайлбар хийнэ үү?

 

-Өнгөрсөн хугацаанд халаа сэлгээтэй холбоотой асуудлаар яриа өрнөж байсан. Миний хувьд салбарын сайдаар томилогдоод удаагүй байна. Одоогийн байдлаар ажилтайгаа танилцах уулзалтууд хийж байна. Тодорхой нэр бүхий удирдлагуудтай холбоотой чөлөөлөх асуудал одоогоор миний нэр дээр орж ирээгүй байна. Өнгөрсөн хугацаанд ирүүлсэн зүйл байхыг үгүйсгэхгүй. Өнөөдрийн байдлаар яамны удирдлага, холбогдох албан тушаалтнууд ажил үүргээ хэвийн үргэлжлүүлж байна.

 

-ЕБС-ийн сурагчдын сургалтын цөм хөтөлбөрийн өөрчлөлтөд та хэрхэн хандаж байгаа вэ?

 

-Сурагчдын ачаалал асар их нэмэгдсэн. Өнөөдөр 12 дугаар ангийн хүүхэд өдөр болгон 7 цагаар хичээллэж байна. Бага ангийн хүүхэд өглөө 8 цагт гэрээсээ гараад орой 17:00 цагт орж ирж байгаа. Тиймээс сургалтын агуулгыг эргэн харах шаардлагатай. Бүх ангийн хүүхдүүд олон улсын стандартад нийцсэн сургалтын хөтөлбөрөөр хичээллэж байгаа эсэхийг судлан ойрын үед танилцуулах үүрэг өгөөд байгаа. Үндсэндээ цөм хөтөлбөрийн агуулгыг эргэж харах шаардлага байгаа. Миний хувьд хугацаа богино байгаа учраас явж байгаа үйл ажиллагааг сайжруулахад анхаарч ажиллана. Аль болох нэмж туршилт явуулахгүй байх бодлого баримтална.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БОЛД(64.119.21.74) 2019 оны 02 сарын 14

нэ цөм гэх хөтөлбөр хаанахын хөтөлбөр юм бэ. Отгонбаяр сайд байхдаа Кембриджийн хөтөлбөртэй болгосон юм л даа. Гэтэл Лу. Гантөмөр сайд болоод Цөм гэх олон улсад байдаггүй хөтөлбөр оруулж ирсэн санагдана. Тэгсэн мөртлөө өөрийнх нь хувийн сургууль болохоор Кембриджийн хөтөлбөртэй байдаг. Ардын боловсрол яагаад олон улсын хөтөлбөртэй байж болдоггүй юм бэ. Одоо Лу.Гантөмөрийн сургууль олон улсын хөтөлбөрөөр хичээллэж байна гээд л сурталчилгаа явуулаад байдаг. Уг нь ийм л ардыг алагчилсан юмыг л МАНАН БУДАН гэх байх л даа

0  |  0
hahahaha (185.39.141.188) 2019 оны 02 сарын 14

ene chin suhamlevskii bilvv buzar

0  |  0
Зочин(66.181.184.84) 2019 оны 02 сарын 13

Боловсролын яаианд боловсролгүй шавар арслангууд олон байгаа. Юуны түрүүнд дээд боловсрролыг сүйрүүлж байгаа Амаржаргалан гэгч нам дагасан увайгүй хар авгайг зайлуулаачээ.

1  |  0
хаха(112.72.11.104) 2019 оны 02 сарын 13

улс төр гэж үнэн заваан юм байх юм а муу сурлагтан сайд болох гэж хоосон толгойт

3  |  0
zochin(66.181.180.117) 2019 оны 02 сарын 13

harin ter tusmaa ajlaa sain medeed hiigeed bgaa yum bna daa

0  |  0
kkk(202.9.43.145) 2019 оны 02 сарын 13

баатархэн билээ энэ сайд хүнийхээ хувьд хамгийн хөгжөөд байгаа сайд шүү, шаал хөдөөний юм анхлан орж ирсэн дэг.

3  |  1
Top