-ZINDAA.MN сайтын сурвалжлах баг "Эрдэнэс таван толгой" ХХК-ийн дэргэдэх "Таван толгой түлш" ХХК-ийн үйл ажиллагааг сурвалжиллаа-
Засгийн газраас утаа, агаарын бохирдлыг багасгах зорилгоор ирэх тавдугаар сарын 15-наас эхэлж Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ахуйн зориулалтаар хэрэглэх түүхий нүүрс оруулахыг хориглож, гэр хорооллын өрхүүдийг түүхий нүүрс хэрэглэхгүй байх шийдвэрийг гаргасан билээ. Энэ хүрээнд “Эрдэнэс таван толгой” ХК-ийн дэргэд “Таван толгой түлш” ХХК-ийг байгуулсан.
Өөрөөр хэлбэл, агаарын бохирдлыг бууруулах дунд шатны арга хэмжээний хүрээнд шинэ стандартын сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг байгуулж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард албан ёсоор ашиглалтад оруулсан юм. Ингэснээр ирэх өвлөөс түүхий нүүрсийг халж, өрх бүр шахмал түлшийг хэрэглэснээр Улаанбаатар хотын утаа, агаарын бохирдол 50 хувь буурна гэж Засгийн газар тооцоолж байна.
М.ГАНБААТАР: ӨДӨРТ 100-ААД МАШИН БУЮУ 4000 ОРЧИМ ТОНН НҮҮРС БУУЖ БАЙНА
ZINDAA.MN сайтын сурвалжлах баг өчигдөр /2018.02.13/ "Эрдэнэс таван толгой" ХК-ийн дэргэдэх "Таван толгой түлш" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү шахмал түлшний үйлдвэр нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг.
Анх жилд 100 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай байсан бол энэ жилээс хүчин чадлыг нь зургаа дахин нэмж, 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх боломжтой болгожээ. Ингэснээр гэр хорооллын айл, өрхийн жилийн хэрэглээг 100 хувь бүрэн хангана.
Энэ талаар "Таван толгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар үйлдвэрийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг танилцууллаа. Тэрбээр "Бид "Таван толгой түлш" ХХК-ийн нэгдүгээр үйлдвэрийн байран дээр ирээд байна. Энд угааж баяжуулсан нүүрс ирчихсэн байна. Эндээсээ бутлуур руу оруулж түүхий эдээ бэлтгэж байна. Тодорхой нэг жигд хэлбэрт барьж бэлтгэдэг. Энэ нь өөрөө чулуун нүүрс болохоор одоогийн хэрэглэгдэж байгаа нүүрстэй харьцуулашгүй. Илчлэгийн хувьд өндөр, иргэдэд таалагдана. Гэхдээ нүүрсээр нь айл, өрхүүд хэрэглэх боломжгүй. Учир нь, үйлдвэрийн зориулалттай түүхий нүүрс юм" хэмээн ярилаа.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!
ҮЙЛДВЭРИЙН 14 ДАМЖЛАГААР ШАХМАЛ ТҮЛШИЙГ ГАРГАН АВЧ БАЙНА
Тэрбээр үргэлжлүүлэн "Бид бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Шахмал түлшийг хадгалахдаа чийг болон салхинаас хол байлгах ёстой. Шахмал түлшийг хадгалах тусгай горимтой. Учир нь, шахмал түлш эцсийн бүтээгдэхүүн болтлоо 14 шат дамжлагыг давж бүтээгдэхүүн болж байгаа юм" гэв.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!
ГЭР ХОРООЛЛЫН 220 МЯНГАН ӨРХ ЖИЛД 600 МЯНГАН ТОНН ШАХМАЛ ТҮЛШ ХЭРЭГЛЭНЭ
Өнөөдөр Улаанбаатар хотод 220 мянган ширхэг жижиг оврын яндан бий. Өөрөөр хэлбэл, энэ тооны өрх түүхий нүүрсийг хэрэглэдэг гэсэн үг. Дээр нь гурван мянга орчим нам даралтын зуух байдаг. Энэ бүхнээс гарсан утаа иргэдийн амь насанд "заналхийлж" байна гэдгийг албаныхан хэлдэг. Түүнчлэн дээрх 220 мянган өрх жилд 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэж байна. Тэгвэл ирэх тавдугаар сарын 15-наас түүхий нүүрсний хэрэглээг халснаар энэ тоо хоёр дахин багасаж нийслэлчүүд жилд 600 мянган тонн шахмал түлш хэрэглэх тооцоо гарчээ. Энэ ч утгаараа ирэх өвлөөс эхэлж Улаанбаатарын утаа, агаарын бохирдол 50 хувь буурах аж.
САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШИЙГ ДӨРВӨН ТӨРЛӨӨР САВЛАЖ, ХУДАЛДААНД ГАРГАНА
Төр, засгийн зүгээс сайжруулсан шахмал түлшний үнийг тогтоож өгчээ. Ингэхдээ нэг тонн сайжруулсан шахмал түлшийг 150 мянган төгрөгөөр дээш үнээр худалдахыг хориглосон байна. Энэ нь нэг тонн түүхий нүүрсний үнээс даруй хямд бөгөөд иргэдийн эдийн засагт ч дарамт үүсгэхгүй гэж тооцжээ. Өөрөөр хэлбэл, нэг тонныг нь 150 мянган төгрөг, 25 кг-аар шуудайлсан шахмал түлшийг 3750 төгрөгөөр тооцож, түгээлтээ хийх аж.
Тэгвэл "Таван толгой түлш" ХХК үйлдвэрлэсэн шахмал түлшээ дөрвөн төрлийн савалгаатай худалдаанд гаргахаар төлөвлөөд байна. Тодруулбал, 25 кг болон 600 кг, 1000 кг болон задгайгаар худалдаанд гаргах аж. Энэ талаар "Таван толгой түлш" ХХК-ийн нярав Д.Амаржаргал "Өдөрт 15 тонн сайжруулсан шахмал түлшийг шуудайлдаг. Нэг тонн шахмал түлш 25 кг-аар 40 шуудай болдог" хэмээн ярилаа.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Сэтгэгдэл ( 17 )
Өрх толгойлсон орлого багатай айлд түлшний тусламж өгч туславал зүгээр юм хорооны хэсэгийн ахлөгч нар ямар айл хүндхэн амьдралтайг мэдэж бга зарим нэг айл хорооноос бас 5н толгой түлшээс давхар давхар тусламж авах юм нэг айльд нэг тусламж байхад болон биздэ огт авч чхдахгүй өрх толгойсон ээжүүд байна шдээ
9 эхэлээд явж бна.схд .н 22р хорооны 3 н цэгт түлш алга.184 р цэгт бас очлоо алга.Ахиухан нийлүүлж болдоггүй юмуу.77119410 дугаар аваад эргээд хариу өгье.таг.утаа буурч байгаа нь сайн бна.Өөосдөө паартай байшинд суучаад .гэр хороололын иргэдээ орхигдуулж болох уу.
9 эхэлээд явж бна.схд .н 22р хорооны 3 н цэгт түлш алга.184 р цэгт бас очлоо алга.Ахиухан нийлүүлж болдоггүй юмуу.77119410 дугаар аваад эргээд хариу өгье.таг.утаа буурч байгаа нь сайн бна.Өөосдөө паартай байшинд суучаад .гэр хороололын иргэдээ орхигдуулж болох уу.
9 эхэлээд явж бна.схд .н 22р хорооны 3 н цэгт түлш алга.184 р цэгт бас очлоо алга.Ахиухан нийлүүлж болдоггүй юмуу.77119410 дугаар аваад эргээд хариу өгье.таг.утаа буурч байгаа нь сайн бна.Өөосдөө паартай байшинд суучаад .гэр хороололын иргэдээ орхигдуулж болох уу.
Холбоо яаж барих вэ?
Зочин ! гэсэн санал бодлийг яасан бэ?
Энэ хүнд хэцүү том албанд зүтгэж байгаа та бүхэнд амжилт!!Салбар цэгүүд дээр савлах ажлийн бүтэмж гарц хурд сайжруулах боломж байна энэ талаар хаана хэнтэй холбогдох вэ?
Yaj holboo barih ve Hentii aimagt shahmal tvlsh nen shaardlagatai bga
bodlogo muu vmaa uildver erhelsen vmar hun bainaa chaddag huniig ni taviachee toglood duuslaa
bodlogo muu vmaa uildver erhelsen vmar hun bainaa chaddag huniig ni taviachee toglood duuslaa
Танай борлуулалт арай бишээ Мөнхцог нэртэй дуучин тэрийг борлуулж чадахгүй шүү хүмүүсийг борлуулах цэг авч өгнө мөнгө гээд хэлээд явж байна шүү. Сонгино Хайрхан дүүрэг
зүгээр л нүүрсний шахмал шүү дээ дороол бутраад байна лээ
Өөрсдөө төрөөр санхүүжүүлүүлээд дотооддоо нүүрсний нунтаг хачгдлаа хүртэл шахаад үнэ хүргээд байх юм. Гадагш ийтэрхүү ухаан зарж чаддаггүй юм уу даа ...
Tiimee odooxondoo hamgiin hurdan utaag buuruulax shiidel vol saijruulsan tulsh ,oor zam baixgui. Harin tulshnii chanar standariig negen jigd barih ni hamgiin chuhal
Сайжруулсан түлш биш.Нүүрсний шахмал
tooconchir ni yag xed bai ?
Үнэхээр хөдөлмөрч залуус юмаа. Амжилт хүсье... ард иргэд бид чинь та бүхнээ дэмжнээ. хөдөлмөр хүнийг үргэлж шагнадаг.