МАН: С.Мөнхчулуун, Ц.Сандуй нарыг намаас гарсанд тооцсон 

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 02 сарын 19

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр /2019.02.18/ хуралдаж, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун, Ц.Сандуй нарыг намынхаа гишүүнчлэлээс түдгэлзүүлэх шийдвэр гаргасан билээ.

 

Тодруулбал, НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуйг 60 тэрбумын хэрэгт холбоотой хэмээн үзэж, хариуцлага тооцсон бол НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууныг намынхаа Удирдах зөвлөлийн шийдвэрийг дагаагүй гэх шалтгаанаар намаасаа хөөх шийдвэрийг гаргасан юм.

 

МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос гаргасан шийдвэртэй холбогдуулан тус намаас яг одоо мэдээлэл хийлээ. 

 

Тэд мэдээллийнхээ эхэнд "МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр /2019.02.18/ хуралдсан. Энэ хуралдаанаар намын зарим гишүүнд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцсэн. МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхийг онцгой анхаарч ажиллахаа мэдэгдсэн. МАН-ын 60 тэрбумын хэргийг эцэслэх нь зүйтэй гэж шийдсэн. Энэ хүрээнд тодорхой шийдвэрүүдийг гаргасан. Тухайн үед МАН-ын даргаар ажиллаж байсан М.Энхболд, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний туслах нар энэ асуудалд нэр холбогдсонд харамсч байна. Гэвч өнөөг хүртэл хариуцлага тооцох асуудалд учир дутагдалтай байсан. Тиймээс намынхаа дүрэмд өөрчлөлт оруулж, хэрэгжүүлж эхэлсэн. Энэ ч утгаараа тодорхой зарим гишүүнд хариуцлага тооцож, МАН-ын гишүүн Ц.Сандуй, С.Мөнхчулууныг намаасаа түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан. Ингэхдээ намаас хөөх тухай асуудлыг ярьдаггүй, зөвхөн намаас гарсанд тооцох тухай асуудлыг МАН-ын Хяналтын ерөнхий хороо шийдвэрлэж, эдгээр хүнийг намаас гарсанд тооцсон" хэмээн онцоллоо. 

 

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
схи(49.0.147.33) 2019 оны 02 сарын 19

монгол улсын ууган нам ардын ман хийх ёстойгоо л хийж байна өшөө олон хулгайч нарыг хөөх хэрэгтэй

0  |  0
Иргэн(66.181.177.235) 2019 оны 02 сарын 19

Манангийхантай тэмцэх амаргүй ажил бололтой. Шантрахгүй л ургашлаад байгаарай, ард иргэд чинь сайн дэмжих болно оо.

0  |  0
Зочин(103.229.121.140) 2019 оны 02 сарын 19

Зөв, одоо 60 тэрбумын наад муу 2 увайгүй хулгайгаа ИТХ-аас хөөх хэрэгтэй.

0  |  0
Top