Тэргүүн охин Б.Намууны ээжээрээ бахархсан хөрөг

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 26

Ерөнхийлөгч Х.Баттулгын охин Б.Намуун оны өмнөхөн хүүхдийн төлөөх "Намуун"сан байгуулж, “Тэрэлж” зочид буудалд сангийнхаа нээлт, хандивын үдэшлэгийг гадны зочид голдуу хүрээнд, нууцхан хийсэн билээ. Сангийнхаа үйл ажиллагааг идэвхижүүлж, хүүхдийн эмнэлэг барих төслөө удирдаж буй тэргүүн охины сэтгэл татам нэгэн зураг нийтлэгдлээ. @bta_artist -ын зурсан хөргийн талаар тэрбээр "Хамгийн гоё, гэнэтийн сюрпризийн нэг, баярлалаа @bta_artist. Ээжийнхээ дизайн хийсэн дээл, малгайтай сууж байгаа зураг" гэж тайлбарлажээ. 

Сонирхуулахад, "Намуун" сангийн тэргүүн Б.Намуун Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, АНУ-ын Конгресс дахь Монголын бүлэгтэй хамтран “Монголын цагаан сар Капитол Хилл-д” арга хэмжээг энэ жилийн сар шинээр зохион байгуулжээ. АНУ-ын Конгрессын байранд цагаан сарын өдрүүдээр зочлоод ирсэн Б.Намуун "Цаашид жил бүрийн цагаан сараар уламжлал болгон зохион байгуулах энэ хүлээн авалт АНУ-ын Конгресст Монгол Улсыг сурталчлах, ингэснээрээ Конгрессоор хэлэлцэхээр төлөвлөж буй Гуравдагч хөршийн худалдааны хууль батлуулахад тус нэмэр болох ач холбогдолтой" гэж тодотгожээ. Ерөнхийлөгчийн охин энэчлэн нийгэм, олон нийтийн ажилд тун идэвхтэй оролцоотой яваа юм байна. 

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (202.179.30.194)  2025 оны 03 сарын 13

Erunkhiilugch aavtai baikhad neg iimerkhyy yum khiikhtei bailgyi dee. Khamgiin gol n” aavtai aavgyi l iim yum khiigeed baival ynekheer mundag gej khelj bolokh baikh daa. Usuj yavaa khyykhed yum daa. Aav n” saikhan ekhleliig n” tavij ugluu. Tsaashikh n” uuruus n” l khamaarna daa.

1  |  0
зочин (66.181.182.49)  2025 оны 03 сарын 13

Элбэгдэоржийн эхнэрийн байгуулсан сан шиг юм болох вий дээ. Шуналын тулам болсон эцэг эхчүүд иймэрхүү ажлаасаа үр хүүхдээ хол байлгамаар юм.

1  |  0
EEGII (202.126.89.189)  2025 оны 03 сарын 13

ene ch yaahav dee tomchuudiin hureeleliin l neg ajil zohioj bgaa yum bna ene ard tumen dudn dood tuvshiniihen dund l ene sanguud ajillamaar yum olon ulsad yaahav dee etrtee tergui ene ohintoi ohingui mongoliin gesen todotgol garah bailgui dee terguun ohin geheeree l zindaa zaachih bololtoi yumaa setgel tiim ch hudluhuurgui l yum

1  |  0
Зочин (218.51.174.120)  2025 оны 03 сарын 13

❤

1  |  0
zochin (66.181.179.97)  2025 оны 03 сарын 13

saykhan , ukhaalag busguy bayna

1  |  0
zochin (66.181.179.97)  2025 оны 03 сарын 13

saykhan , ukhaalag busguy bayna

1  |  0
Top