Ээлжит бусаар 10 гишүүний ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ үү?!

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 03 сарын 11

АТГ-аас Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжээрээ дамжуулж их хэмжээний зээл авсан хэрэгт УИХ-ын 23 гишүүнийг шалгаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжүүлж байгаа билээ. Тэд эхний ээлжинд нэр бүхий таван гишүүнийг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлээд байгаа юм. Яллагдагчаар татах хуулийн орчин нь бүрдсэн УИХ-ын гишүүн Б.Батзориг, Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нар яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцаж, гарын үсгээ зураад байна. 

УИХ-ын гишүүн Б.Батзориг, Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нараас гадна Ж.Энхбаяр, Н.Оюундарь, Х.Болорчулуун, Х.Нямбаатар, М.Оюунчимэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх нь ээ.

УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө прокурорын байгууллагаас дээрх таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах саналыг оруулж ирсэн ч парламентын олонх хүлээж авахаас татгалзсан юм. Учир нь, тэд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан хэрэгт нэр холбогдсон 23 гишүүний нэрсийг бүгдийг нь зэрэг оруулж ирж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх ёстой гэх байр суурийг илэрхийлсэн байдаг. 

Тэгвэл хуулийн байгууллагаас дахин таван гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, шалгах саналаа УИХ-д хүргүүлэхэд бэлэн болсон талаар эх сурвалж өгүүллээ. Өөрөөр хэлбэл, яллагдагчаар татагдсан тогтоолтойгоо танилцаж, гарын үсгээ зурсан УИХ-ын гишүүн Б.Батзориг, Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нараас гадна Ж.Энхбаяр, Н.Оюундарь, Х.Болорчулуун, Х.Нямбаатар, М.Оюунчимэг нарын бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, шалгах саналыг ирэх долоо хоногт хуралдаж эхлэх УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байгаа аж. Үүнээс харахад ээлжит бус чуулганаар дээрх 10 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх нь ээ. 

Тэгээд ч өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Д.Пүрэвдорж нар Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан хэрэгт нэр холбогдсон гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх саналыг УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг эрх баригч "бүдүүн" бүлгээс шаардсан. Түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, "Эрдэнэт"-ийг тойрсон асуудал болон МАН-ын 60 тэрбум, ЖДҮ-тэй нэр холбогдсон гишүүдийн хэргийг эцэслэх зэргийг шийдвэрлэхийг бүрэн эрхийнхээ хүрээнд шаардсан билээ. 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хээрийн бүргэд(202.179.26.131) 2019 оны 03 сарын 12

Монгол 20 оны сонгуулийн дараа л жин үдийн нар гарна. Одоо эд нар эх орноор нэмж тоглохгүй байж байгаа д л зайлах хэрэгтэй. Даан ч ээлжит бу УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль явуулах хугацаагүй болчлоо

0  |  0
Тапор (202.179.31.32) 2019 оны 03 сарын 11

Энэ гишүүдийг эрхийн түдгэлзүүлэхгүй бол дахин тэднийг дахин шалгах цаг хугцаа гарна шүү дээ Энэ гишүүдийг огцоруулах л хэрэгтэй

0  |  0
zochin(64.119.20.19) 2019 оны 03 сарын 11

Undesnii baatar gej turuulj duugarsan shohoorhson hun baidag hamgiin turuulj duugarsan hohoonii am holdono uls orniig tarhiar n ezeldeg bolj amerik venesyeliig dotroos uimuulj baigaad tuslamjaar ezelj avah

0  |  0
Зочин(43.228.131.90) 2019 оны 03 сарын 11

iim l hognuudiig songoson mongolchuud orovdmoor um aa huuragdah um aa

0  |  0
Баатар(202.9.42.149) 2019 оны 03 сарын 11

Заавал прокурор хуулийнхнаар шаардуулж нуугдаж зугатаж худлаа шудрага ёс ярьж амиа хоохойлж байхаар ѳѳрсдѳѳ саналаараа түдгэлзэж шалгагуулчихаад гэм буруутай эсэхээ тогтоолгочих зоригтой хүн эд нар дотор байхгүйн ойлгомжтой

0  |  0
Zocnin (68.145.61.75) 2019 оны 03 сарын 11

Edniig etgeed songoj bdag cnaawaas amitad yum daa

0  |  0
Зочин(202.9.43.123) 2019 оны 03 сарын 11

Хөлдүүгийхэн ЖДҮ байтугай 4 хүний амь аваад явцан Эко алтан заамараа хамгаалаад гарна

0  |  0
Амар(202.179.26.79) 2019 оны 03 сарын 11

Анус нам шүүхийн өмнүүр орж анус царайлахаа зогсоо.Та нар дандаа улс, эх орон, иргэдээ хорлох ажил хийдэг хаашаа янзын ялгадаснууд вэ? Айн.

0  |  0
зочин(124.158.95.138) 2019 оны 03 сарын 11

Ogtsruulsan n deer

0  |  0
МАН ГИШҮҮН(103.111.68.3) 2019 оны 03 сарын 11

ЭНЭ ХЭРЭГГҮЙ ДЭЭ. Ж. МӨНХБАТ ТЭОГҮҮТЭЙ ХҮМҮҮС ДАХИАД Л ТӨРӨӨ САМРАХ АСУУДЛЫГ ТАВИНА.

0  |  0
Зочин(202.9.45.161) 2019 оны 03 сарын 11

эхлээд эрдэнэтээ дуусгах хэрэгтэй байхоо

0  |  0
Зочин(202.9.45.161) 2019 оны 03 сарын 11

эхлээд эрдэнэтээ дуусгах хэрэгтэй байхоо

0  |  0
Top