ӨРНИЙН ЗУРХАЙ: Охиныхны романтик харилцаа амжилттай байна

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 12

Хонь

Санхүүдээ анхаарал хандуул. Анхааралтай, идэвхтэй байдлаараа та ямар ч зүйлийг зохицуулж чадна. Эрсдэл гаргах вий гэж айлгүй санаачилгыг гартаа ав.

Үхэр

Зөн совиндоо хууртах хэрэггүй. Таны зүрх сэтгэлд шуурга шуурч байсан ч бүү тоо. Бүх зүйл хэвийн, орчлон дэлхий тайван байна. Иймээс зүгээр л хийж бүтээ.

Ихэр

Сэтгэл хөдлөл хүчтэй байна. Эргэн тойронд байгаа хүмүүсийг болон нөхцөл байдлыг ойлго. Үйл явдлын захаар нь хий хоосон тэнүүчлэхийн оронд гүнд нь ор.

Мэлхий

Сайн танихгүй хүмүүст бүү итгэ. Тэдний ярианаас та буруу, зөвийг олж мэднэ. Анхааралтай бай. Хүлээн зөвшөөрөгдөх нь сайн зүйл ч биеэ тоох хандлагыг дагуулах талтай.

Арслан

Өөртөө болон бусдад хэт өндөр шаардлага тавих хэрэггүй. Эргэн тойрондоо болж буй зүйлүүдийг хянана. Эерэг сэтгэл хөдлөлөөр өөрийгөө цэнэглэ. Бүх зүйл таны хүссэнээр болоход амаргүй гэдэгтэй эвлэр.

Охин

Романтик харилцаа үүсгэх гэж байгаа бол одоо л үйлдэл хийх цаг нь. Мөн өнөөдөр гэрээ хийх, шинэ хүмүүстэй танилцах зэрэгт амжилт олно. Үр бүтээлтэй өдөр байх болно.

Жинлүүр

Болгоомжтой байх өдөр. Дотны хүмүүстэйгээ маргалдаж магадгүй учир аль болох чимээгүй байгаарай. Тэвчээр маш их хэрэгтэй.

Хилэнц

Юуг ч хийх, хэнийг ч эсэргүүцэх хүч байна. Маргаанд өөрийнхөө байр суурийг илэрхийл. Гэхдээ хэт гүнд нь орох хэрэггүй. Таагүй нөхцөл байдлаас зугтах арга бий. Тэр нь зүгээр л гарах.  

Нум

Таатай мэдээ, гэнэтийн бэлэг таныг хүлээж байна. Сүүлийн үед таны амьдралд олон зүйл болсон. Ядарсан бол өөртөө эрх чөлөө өг. Өнөөдөр амьдрал танд олон сайхан зүйл бэлджээ.

Матар

Зохион байгуулах чадвар маш өндөр байна. Дарга удирдлагынхаа даалгасан ажлыг татгалзалгүйгээр хий. Таны эргэн тойронд байгаа хүмүүс өнөөдөр уйдахгүй.   

Хумх

Хайр халамжаар дүүрэн өдөр. Яарах хэрэггүй. Сайхан бодол тээж явдаг хүн сайн зүйлтэй учирдаг. Тайван хүний ажил үйлс амжилттай бүтэх нь ч бий.

Загас

Алдаа хийсэн бол засах боломж байна. Хүмүүс таны эрч хүч, хурц ухааныг үнэлнэ. Хэт их ажилд дарагдах хэрэггүй. Цэвэр агаар танд эм мэт хэрэгтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top