Энэ жил Ерөнхий боловсролын нэгдүгээр ангид элсэн суралцах 36 мянга орчим сурагч байгааг Нийслэлийн боловсролын газраас мэдэгдсэн. Тэгвэл Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах бичгийн зардлыг төсөвт суулгаагүй учраас сурах бичгийг хаанаас, ямар төсөв гаргаж хэвлэх вэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээс тодрууллаа.
-Сурах бичиг хэвлэх зардлыг 2019 оны төсөвт суулгаагүй учраас сурагчид ямар сурах бичиг хэрэглэх вэ гэдэг нь тодорхойгүй байна. Та өөр эх үүсвэрээс сурах бичгийн зардлыг гаргахаар шийдвэрлэсэн гэсэн. Ямар эх үүсвэр байх вэ?
-Сурах бичгийн зардал дээр 2014, 2015 онуудад Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байсан Түрээсийн сурах бичиг төслийн хүрээнд 3.7 тэрбум төгрөгийн хуримтлал үүсчихсэн байсан. Энэ нь сангийн сайдын багцад Азийн хөгжлийн банкны эх үүсвэртэй хөрөнгө байгаа. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар оруулж танилцуулан, 2019-2020 оны хичээлийн жилийн сурах бичгийн хэвлэлтэд зарцуулах, бусад эх үүсвэр буюу гадаад, дотоодын зээл тусламжийн хүрээнд сурах бичгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг чиглэлийг Засгийн газрын хуралдаанаас салбарын сайдад даалгасан. 3.7 тэрбум төгрөг бол сурах бичигт хангалттай мөнгө биш. Энэ жил гэхэд долоон тэрбум төгрөгийн сурах бичиг хэвлэж байж 60 хувийн хэрэгцээгээ хангах байгаа. Тийм учраас бусад эх үүсвэрийг хайж байна.
-Хэдэн төрлийн сурах бичиг хэвлэгдэж чадаагүй байгаа вэ?
-Хамгийн сүүлд 2018 онд 12-р ангийн сурах бичгүүдийг боловсруулж дууссан. Эдгээр сурах бичгүүд бүгд хэвлэгдээгүй байна. Өнгөрсөн хугацаанд бага ангийн сурах бичиг бүрэн хэвлэгдэж, дунд, ахлах ангийн сурах бичиг 60 орчим хувьтай хэвлэгдсэн байна. Тэр нь өөрөө хүрэлцдэггүй. Өнгөрсөн оны тухайд 60 хувьдаа ч хүрэлцэхгүй хэвлэгдсэн байна лээ. Нийт 160 гаруй төрлийн сурах бичиг байгаа. 590 мянга гаруй дунд сургуулийн сурагч байгаа. Ирэх жил 640 орчим болох байх. Эдгээр хүүхдүүдийг сурах бичгээр хангах хэмжээнд санхүүжилтийн эх үүсвэр нилээд их болж байгаа гэсэн үг. Бидний хувьд бүхий л төрлийн боломж бололцоог хайж ажиллаж байна.
-Ирэх жилийн хувьд шаардлагатай сурах бичгийн зардлыг төсөвт суулгах уу? Ер нь төсөвт хэр хэмжээний мөнгө санал болгох вэ?
-Ирэх жил бүрэн тооцоогоор бол 20 орчим тэрбум төгрөгийг төсөвт суулгах шаардлагатай гэж үзэж байгаа. Хэрвээ бид энэ жил Азийн хөгжлийн банктай ярилцаад, нэг удаагийн арга хэмжээ авч, сурах бичгээр хангачих юм бол түүнийгээ түрээсийн тогтолцоогоор явуулж, хуримтлал үүсгэж болно. Ингэвэл бага ч гэсэн мөнгийг хэмнэх боломж харагдаж байгаа юм. Энэ асуудлаар Азийн хөгжлийн банктай ярилцаж байна. Аль болох төсөвт дарамт багатайгаар сурах бичгийн хүрэлцээг нэмэгдүүлэхийг зорьж байна.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Сэтгэгдэл ( 9 )
БОЛОВСРОЛЫН САЙДАА БАГШ НАРЫН СУРАХ БИЧГЭЭС ГАДУУР НОМ ЗАРДАГ БИЗНЕСИЙГ ШАЛЛГАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ХЯНАЛТЫН АЛБА БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУУД БАГШ НАРЫН ХҮҮХДЭД НОМ, СОНИН ЗАРЖ БИЗНИС ХИЙДЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖЭЭД БАЙХ ШИГ
сант сургуулиин багшиин зохиосон тооны номыг ойлгох хэцүүдээ энгэж безнес хиихээ болих хэрэгтэй тэр сургуулиин номыг мөнгөөр шахдаг багш нарын сүлжээ би болсон мөн хувиин сургууль нэртэй мөнгөнии луйварчидыг шалгаж хаа хэн эд нарт зөвшөөрөл ологсон байна түүнииг цэцэд өгнө
ШУА-наа өөд тат хамаг хүрээлэн чинь тарж бутраад дууслаа
Доор бас нэг зөв санаа байна. Хэвлэлийн эхийг цахимаар гаргачихвал хүүхдүүд өөрсдөө хэвлээд авчихсан ч чадна. Тэнэг өрөвдмөөр сэтгэлгээгээ хаях хэрэгтэй.
Компаниудад хэвлэлийн эхийг нь өгөөд чөлөөтэй зарах эрхийг нь өгчихөд л бүгд хэвлээд л хүүхдүүд худалдаад л авчихна шүү дээ. Харин хэвлэлийн эх зохиох уралдаан зарлах хэрэгтэй. Шалгарсан эхүүдийн дундаас жинхэнэ сурах бичгээ гаргаад авчихна. Мэдээлэл биш мэдлэг чадвар олгодог системийг бий болгох хэрэгтэй.
Цахим сурах бичиг гэж доорх зочин буруу байна.Бүх ирээдүй чиньмсохор болж эрүүл мэндээр хохирч дууснаа.Номоо хурдан хэвлүүлэх хэрэгтэй.номын сангаас дамжуулж авдаг нь хүрэлцэхгүй. Өмнөх сурагчид муу эдэлж муухаф болгодог олон дэмии зүйл байсан.хүрэлцэнтэй болгох
МИ ОВОГТЫН БАНДААШ, БАДАМЖУНАЙГИЙН АРХАНГАЙН ТАНГАД ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ НЭРИЙГ ХУВЬЧИЛСНЫГ ЭРГҮҮЛЖ АВЧИХААД ДОНГОС!
сайдаа сурах бичиг яахав наад төлбөр нь дэндсэн хувиин сургуулиинхаа учрыг олоочэ э энэ арай дэндсэн дээрэм бишүү үндсэн хуулиар хүүхэд үнэ төлбөргүй сурана гэдэггүй билүү нэг сургууль гэхэд арван найман сая гэндээ ядарсаг ард түмнии доромжлосон энэ үйлдлээ даруухан засахгүй бол ард түмэн босоно шүү бүгдииг хаах хэрэгтэй наад хуулиа өөрчилж үндсэн хуулинд ниицүүл энэ бол хэдэн эрх дархтай хулгай чуудын хиисэн ажил тании хиих ажил энэ шүү
цахим сурах бичиг хийгээч. тусгай вэб сайт гаргах эсвэл аймаг, нийслэлийн боловсролын газрын вэбд байршуулах хэрэгтэй. интернэтэд холбогдох боломжгүй хүүхдүүдэд хэвлэсэн сурах бичгээ тараах гэх мэтээр ажиллавал таарна. ер нь хэвлэлийн зардлаа бгасгах гэвэл арга зөндөө байна дөө.