Египетийн хөшөөнүүдийн эмтэрсэн хамрын нууцыг тайлжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 15

Египетийн бунхны тонуулчид муу ёрын сүнс, хараалаас өөрсдийгөө хамгаална хэмээн итгэж, хөшөөний хамрыг хугалдаг байсан талаар Америкийн эрдэмтэн, Египет судлаач Эдвард Блайберг үзэж байна.

Artsy сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ онолынхоо талаар тэрбээр ярьжээ. Бруклины музейн эртний Египетийн олон тооны хөшөө, баримлуудыг дэлгэсэн эртний Египетийн урлагийн танхимын тайлбарлагч хийдэг Блайбергээс хүмүүс ихэнх хөшөө, баримлын эмтэлсэн хамрын нууц юутай холбоотой талаар асуудаг байсан гэнэ. Удаан хугацааны туршид Блайберг цаг хугацааны эрхэнд  хөшөө эмтэрч, муудсантай холбоотой гэж бодож байжээ.

Энэ асуудлыг илүү нарийн, анхааралтай судлах явцад зөвхөн хөшөө, баримал төдийгүй хана, хавтан дээр зурсан баатруудын хамар байхгүй байсныг анзаарсан байна. Хөшөөний хамар эмтэрч, унах боломжтой бол хана, тэгш гадаргуу дээр зурж, сийлсэн дүрснүүдийн хамрыг илт санаатайгаар эмтэлсэн байжээ.

Блайбергийн үзэж буйгаар, тонуулчид ийм аргаар өөрсдийгөө муу ёрын сүнс, хараалаас хамгаалахыг оролддог байсан бололтой. Египетүүд хөшөө, баримал тухайн дүрслэгдсэн хүнийхээ сүнсийг хадгалж, нэг ёсны “сав” нь гэж итгэдэг байсан бөгөөд хөшөөний аль нэг хэсгийг эвдсэнээр сүнсийг хүчгүй болгодог гэж үздэг байсан аж. Хамрыг үгүй хийснээр сүнс нь амьсгалж чадахгүй болж, тонуулчдаас өшөө авах чадваргүй болдог гэж итгэн, өөрсдийгөө хамгаалдаг байсан гэж Блайберг таамаглаж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(182.160.39.184) 2019 оны 03 сарын 17

Ортой л юм байна.

0  |  0
Фараон(64.119.18.96) 2019 оны 03 сарын 16

Талаар үзэж байна гэж юу гэж байгаа юм бэ?

0  |  0
Top