ӨРНИЙН ЗУРХАЙ: Хилэнцийнхэн өнөөдрийг хайрттайгаа хамт өнгөрүүл

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 19

Хонь

Ямар нэгэн үйл явдалд их ач холбогдол өгнө. Өнөөдөр таны шуурга мэт сэтгэл хөдлөл эргэн тойрныг өнгө оруулна. Сонирхолтой, гэгээлэг өдөр байна. Гэхдээ хүмүүс таныг харилцахад хэцүү хүн гэж бодож байж магадгүй.  

Үхэр

Та өөрөө хүсвэл хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлж, тэдний хүндлэлийг хүлээж чадна. Дарга нар болон хайртай хүндээ өөрийгөө ойлгуул. Өнөөдөр та үйл явдлын төвд нь байна.

Ихэр

Хүсч байгаагаасаа өөр зүйл хийх хэрэгтэй болно. Ямар нэгэн чухал үйл явдалд оролцох үүрэг хүлээж ч магадгүй. Бусад хүмүүсийн ажилд бүү оролц. Бусдаас хол байх тусмаа сайн.

Мэлхий

Олон хүнтэй харилцана. Сэтгэл хөдлөлөөр дүүрэн байх өдөр. Шинэ танилуудтай болж, сонирхдог зүйлүүд тань нэмэгдэж, эсрэг хүйстэндээ татагдаж ч магадгүй.

Арслан

Харамч, атаархуу зантай нэгэн болохоос болгоомжил. Хүмүүс танд атаархаж байсан ч энэ нь та ч гэсэн бусдад атаархаж болно гэсэн үг биш. “Харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа” гэх үг бий.

Охин

Бүтэлгүйтсэн ч бүү бууж өг. Багахан зүйлийг том болгож хардаг зангаа орхих цаг болжээ. Бусдаас илүү хийхийг хүсэх нь сайн ч байнга өрсөлдөх хэрэг байна уу?  

Жинлүүр

Өнөөдөр нөхцөл байдал таны хүссэн шиг байхгүй. Иймээс зөн совингоо дага. Өөрийгөө их ажлаар даралгүй эрүүл мэнддээ анхаарч, цэвэр агаарт аль болох удаан байхыг хичээ.

Хилэнц

Ямар нэгэн шинэ зүйл хийж үзнэ. Энэ нь эрсдэлтэй зүйл байсан ч бүү ай. Хайр дурлалтай учирч магадгүй. Хэрвээ та хайртай хүнтэй бол өнөөдрийг түүнтэйгээ л хамт өнгөрүүл.  

Нум

Хувийн зохион байгуулалтаа сайжруул. Их бодох хэрэггүй. Хэсэг зуур амарсан ч болно. Хөгжилдөж ав. Ажлаа түр хойшлуул.

Матар

Өнөөдөр бүх зүйл таны талд байна. Таатай мэдээ, гэнэтийн бэлэг хүлээж байж ч мэднэ. Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийг хүсвэл өнөөдрөөс л алхам хийж эхэл. Хамгийн тохиромжтой үе бол одоо.     

Хумх

Тэвчээртэй бай. Хүмүүсийн шүүмжлэлд тайван ханд. Усан сан, спорт заал зэрэгт очсоноор амьдралын эрч хүчээ авна.

Загас

Өдрийн турш ямар нэгэн хачин зүйл хүснэ. Дотоод сэтгэлээ сайн сонс. Бас эргэн тойрныхон болон найз нарынхаа үгийг сонс. Тэд танд маш хэрэгтэй зүйлийг мэдэж байж болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top