ӨРНИЙН ЗУРХАЙ: Ихрүүд хаана ч гэрэлтэж чадна

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 21

Хонь

Мэдрэмжийн бүх эрхтэн хурц байх өдөр. Сонсгол, хараа, хүрэх, үнэрлэх гэх мэт. Үүнийг та энгийн зүйлээс ч аз жаргал амсахад ашигла. Хөгжим, кино, сайхан хоол, хайртай хүний дулаахан гар зэргээс бүр илүү аз жаргал мэдэрнэ.

Үхэр

Юм их олон өнгөтэй. Харин үхрийнхэн өнөөдөр хар, цагаан өнгийг л харна. Гурав дахь өнгө гэж тэдний хувьд байхгүй. Хүмүүсийн дутагдалд тэвчээртэй ханд. Уран зураг үзэж, цэцгийн дэлгүүр орохыг зөвлөж байна.

Ихэр

Гэгээлэг сэтгэл хөдлөл давамгайлна. Ихрүүд хаана ч байсан гэрэлтэж чадна! Гэрийн ажил хийхэд амаргүй байна. Гэхдээ та амьдралаа бүрэн дүүрэн хөгжүүлнэ. Кино театр, үзэсгэлэн, бүжигт оч.

Мэлхий

Хуучин дурсамж сэргэнэ. Удаан хугацаагаар уулзаагүй хүнтэй таарна. Өнөөдөр та гэгээлэг дурсамжид умбана. Хүний амьдралд юугаар ч сольж болшгүй үнэт зүйл, хэнээр ч солимооргүй хүн гэж байдаг.

Арслан

Өнөөдөр та хэн нэгэнтэй нийтлэг зүйл байгааг олж харна. Зориг, ур чадвар тань хүмүүст халдварлах бололтой. Өнөөдөр ажил хэрэг, гэрээ хэлцэл, харилцаа холбоо бүх талаараа төгс болно. Хайр сэтгэлээ илэрхийл.

Охин

Өнөөдөр мөнгөнд хэт хайхрамжгүй байж болохгүй. Хүч чадал, адал явдлаар дүүрэн байна. Онцын хэрэггүй зүйл худалдаж авах хэрэггүй. Зугаа цэнгэлийн төлөө эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийхээс татгалз.

Жинлүүр

Таны замд ямар ч саад тотгор учрахгүй мэт санаж, давлиун загнах хэрэггүй. Сэтгэл хөдлөл их байна. Ямар ч бэрхшээлээс суралцах зүйл гэж байдаг.

Хилэнц

Сэтгэл хөдлөл олон янз байна. Шийдвэр гаргахад амархан, толгой сэргэг байна. Өөртөө урам зориг өгөхийн сацуу хамтрагч нартаа сэдэл санаа өг.

Нум

Аливааг зөв хийх гэж хичээнэ. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд зөв зүйтэй байх ёстой. Өөрийгөө хуурах хэрэггүй.

Матар

Шинэ зүйл сурч, туршиж үзнэ. Таны сониуч зан хязгааргүй байна. Музей, кино театрт оч. Өмнө нь очиж үзээгүй газарт очиж бас болно. Хэн нэгэн хүний яриаг сонс.

Хумх

Үүрнээсээ гарч, дэлхий дахин болон хүмүүстэй нэгдэхээр явна. Мэдээлэл сайтай байж, харилцааны явцад хэрэгтэй санаа олно. Мөн романтик уулзалт нь жинхэнэ хайрыг бий болгож мэдэх юм.

Загас

Зорилгодоо хүрэх боломжтой. Дотоод хүч өндөр байна. Удаан хугацааны туршид хайхраагүй мөрөөдлөө биелүүлэх үйлдэл хийж эхэл. Зоригтой хүмүүс хувь заяагаа өөрсдөө бий болгодог!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top