ӨРНИЙН ЗУРХАЙ: Үхрийн ордныхон үр дүнтэй байна

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 26

Хонь

Өнөөдөр бага зэргийн эрсдэлд орж мэднэ. Та ямар нэгэн чухал хүчин зүйлийг тооцохгүй. Магадгүй та мэдээллээр хомс байж магадгүй. Эсвэл эргэн тойрныхноос хэн нэг нь таныг санаатайгаар буруу ойлгодог. Бизнес эрхэлдэг бол өнөөдөр болгоомжтой байхыг зөвлөж байна.

Үхэр

Хүлээж байгаагүй үр дүн гарна. Энэ өдрийн уриа нь тун энгийн. “Бүү зогс!”. Бүхий л өдөржингөө ямар нэгэн шинэ зүйлийг оролдоно. Ингэхэд буруу зүйл юу ч байхгүй.

Ихэр

Өнөөдөр та бүх зүйлд “Тийм” гэж хэлнэ. Энэ нь бусдад үнэхээр ид шидийн нөлөө үзүүлнэ. Зүрх сэтгэлээс гарсан сайхан үгс ашиг тусаа өгнө.

Мэлхий

Нөхцөл байдал танаас үнэнч байхыг шаардана. Инээмсэглэ. Таны өмнө дардан зам зурайж байна.

Арслан

Хүмүүс танд татагдана. Зоригтой саналууд ирнэ. Хэрвээ та хүсэхгүй бол хүлээж авах хэрэггүй. Өнөөдөр худалдаа хийхэд таатай.

Охин

Бусдын зөвлөгөөг сонсох хэрэгтэй. Энэ өдөр бусад хүмүүсийн үг таныг алдаанаас аварна. Өнөөдөр сонссон зөвлөгөө нь хожим маш их хэрэгтэй. Эцэс сүүлд нь гол зүйл бол үр дүн юм.

Жинлүүр

Шинийг санаачлагч байхыг зөвлөж байна. Сониуч байх нь хэнд ч хор уршиг тарьдаггүй. Буруу ойлголтоос зайлсхийхийн тулд ухаалаг бай. Таныг муу зүйлд уруу татаж буй хүмүүсийг эсэргүүцэх ёстой.

Хилэнц

Ямар нэг асуудал байна уу? Өөрийнхөөрөө шийдвэрлэхийн өмнө бусад хүн уг асуудлуудыг хэрхэн шийдэж байгааг хар. Тэдний санаа бодлыг сонсох нь цаг хугацаа, хүчин чармайлтыг хэмнэх болно.

Нум

Найдвартай байдлаа бэхжүүлэх талаар бод. Хүмүүсийн зүрх сэтгэлийн замыг нээнэ. Бизнесийг нь дэмж. Та өнөөдөр дүр төрхөндөө их анхаарах бололтой. Санаачлагыг гартаа ав.

Матар

Урагшлахад хүндрэлтэй байсан ч анхаарлаа төвлөрүүл. Нөхцөл байдлыг засч залруулахад тийм ч их хүчин чармайлт хэрэггүй. Өнөөдөр өөртөө амралт өгөхөд илүүдэхгүй.

Хумх

Зарим шинэлэг санаа, төлөвлөгөөгөө бусадтай хуваалцах хүслээр дүүрэн байна. Гэхдээ танд болгоомж илүүдэхгүй. Олон нийтийн саналыг сонс, тэгвэл тэд ч таныг дэмжинэ.

Загас

Хүнд сурталтай байх хэрэггүй. Төлөвлөгөөгөө хичээнгүйлэн гарга. Ингэвэл үйл ажиллагаа үр дүнтэй байна. Бүгдийг зохион байгуулж, ангил. Бодит байдлыг сайн мэдэрнэ. Бодол санаа, мэдрэмжээ ч мөн төгс илэрхийлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top